Сар шинийн баярыг тохиолдуулан “Гурван бүдүүн” хамтлаг өчигдөр Бөхийн өргөөнд 19.00 цагаас “Ээж ааваа магтан дуулья” нэртэй гурав дахь бие даасан тоглолтоо тавьлаа.
Тоглолтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл тус хамтлагийн гишүүдэд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгийг нь гардуулан өгсөн байна.
“Гурван бүдүүн” хамтлаг өнгөрөгч онд Бөхийн өргөөнд “Ижийгээ гомдоох учиргүй” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан тавьж байсан билээ.
Тус тоглолтод хөгжмийн “Маршал”, “Алтан ураг” хамтлаг, бүжгийн “Гранд Па” студийн уран бүтээлчид, дуучин Т.Дэлгэрмөрөн, “Мотив”, “Sync”, “Нюанс” хамтлагууд оролцон ая дуугаа өргөж байв.
yanaa.mn