2023-06-04 12:03
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө Эрүүл мэнд

Б.Байгалмаа: Умайн хүзүүний хорт хавдар хожуу оношлогдвол хүүхэд төрүүлэх боломжгүй болно

munkhzul munkhzul
2023-03-14
0 0
0

Умайн хүзүүний хорт хавдар нь манай улсын эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй хорт хавдрын гуравдугаарт бичигдэж байна. Үүний талаар Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн эмэгтэйчүүдийн мэс заслын эмч Б.Байгалмаатай ярилцлаа.
-Умайн хүзүүний хорт хавдрын нөхцөл байдлын мэдээллийг эхэнд өгөөч. Таны хувьд хэчнээн хүнд эмчилгээ хийж байна вэ?
-Монгол Улсад 2022 онд 6000 гаруй хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж, үүний 5.2 хувийг умайн хүзүүний хорт хавдар эзэлж байгаа бөгөөд энэ төрлийн хавдар нь 100,000 эмэгтэйд 19.1 тохиолдол, нас баралт 100,000 эмэгтэйд 9.6 тохиолдол байгаа нь бүс дотроо өндөр үзүүлэлтэд орж байна.
-Хавдар үүсгэгч шалтгаан, нөхцөл нь юу байдаг вэ. Хавдар үүсгэгч вирус илэрвэл ямар арга хэмжээ авдаг вэ?
-Умайн хүзүүний хорт хавдрын хамгийн гол үүсгэгч  “HPV”  буюу хүний хөхөнцөр вирус байдаг. Энэ вирус бэлгийн замаар халдварладаг. Бэлгийн олон хавьтагчтай байх, хавьтагч нь цаанаа олон бэлгийн хавьтагчтай байх нь умай хүзүүний хорт хавдар үүсгэх том шалтгаан болоод байна. Хөхөнцөр вируст 100 гаруй төрөл байдаг. Эдгээр төрлөөс өндөр эрсдэлтэй 16, 18, 31, 33, 35, 39, 45, 52, 56, хүрээгээр үүсгэгдсэн халдвартай байх нь умайн хүзүүний хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог. Хэрвээ хорт хавдар илэрсэн тохиолдолд эсийн шинжилгээгээр оношилж, ямар үе шаттай вэ гэдгээс хамаарна.
-Умайн хүзүүний хорт хавдраар өвдсөн хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Хэд орчим насны хүмүүс ихэвчлэн илэрдэг вэ?
-Хорт хавдрын эсийн өөрчлөлтийн эхэн үед биед мэдэгдэх шинж тэмдэг байдаггүй. Харин хавдрын сүүлийн шатанд шинж тэмдэг илэрдэг. Илрэх шинж тэмдэг нь үтрээнээс цус гарах, эвгүй үнэртэй зүйл гарах, ууц нуруу болон хэвлийн доогуур өвдөх, бэлгийн харьцааны дараа цус гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ вирус нь 30-аас дээш насны хүмүүс голдуу илэрдэг.
-Умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ оношилгоог хэрхэн хийдэг вэ?
-Умайн хүзүүн хорт хавдрын шинжилгээ оношлогоог олон байдлаар авдаг. Үүнд:
·   Сорьц авах – Хавдрын эсээс сорьц авч шинжилдэг.
·    HPV шинжилгээ – Цусанд HPV халдвар байгаа эсэхийг шинжилнэ.
·    Арчдас авах – Умайн хүзүүнээс арчдас авч шинжилнэ.
·   Соронзонрезонанст томографи болон компьютер томографи – Хавдрын хэмжээ болон байрлалыг тогтооно зэрэг оношлуулдаг.
-Хорт хавдраар өвчилсөн хүнд ямар эмчилгээ хийдэг вэ?
-Хавдрын явц, үе шат, өвчтөний нас, биеийн эрүүл байдал, цаашид жирэмслэх эсэх зэрэг олон хүчин зүйлсээс хамааран эмчилгээг хийнэ. Умайн хүзүүн хавдрын 1 болон 2-р шатны эхэн үед умайг бүтэн тайрч авах мэс ажилбар явагдаг. Нэг ёсондоо умайн эргэн тойрны эд эс, үтрээний дээд хэсэг, аарцагны тунгалгийн булчирхайг авдаг мэс засал юм. Хорт хавдрын эрт үед мэс засал хийгдэх нь бүрэн эмчлэгдэх боломжтой байдаг. Харин умайн хүзүүний хорт хавдрын 2-р шатны сүүлийн үеэс эхлэн мэс заслаас илүүтэйгээр туяа болон химийн хавсарсан эмчилгээ хийгддэг. Мэс заслын дараа эдийн шинжилгээний хариунаас бүхэл хэсгээс хорт хавдрын эс гарах юм уу тунгалгийн зангилаанд үсэрхийлсэн болон умайн эргэн тойрны эд эсэд нэвчилттэй байх тохиолдолд хорт хавдар дахих эрсдэлтэй тул туяа болон химийн туслах эмчилгээ хийх ёстой.
-Танайд умайн хүзүүний хорт хавдрын хяналтад байгаа эмэгтэйчүүд хэд дэх үе шатанд оношлогдож байна вэ?
-Ер нь бол харьцангуй ойлголт л доо. Эсийн шинжилгээний хөнгөн хэлбэрийн хорт хавдартай хүмүүс байдаг боловч сүүлийн таван  жил эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээгүй, эсийн шинжилгээ огт өгөөгүй хүмүүс арай илүү байна . Эдгээр хүмүүс хувьд  үтрээнээс цус  гарах зэрэг өөрт аргагүй эрхэнд биед зовуурь илрэхэд л эмнэлэгт ирж үзүүлж байна. Энэ нь эмэгтэйчүүд хожуу үедээ оношлогдон эдгэрэх магадлал буурч байдаг гэсэн үг. Манай эмнэлэг гэхэд жилдээ 1500-аад хүнд умайн хүзүүний эсийн шинжилгээг хийдэг. Үүнээс 60 орчим хувь нь хожуу үе буюу мэс засал хийх боломж аль хэзээ өнгөрчихсөн шатандаа оношлогддог. Үлдсэн 40 орчим хувь нь эрт үедээ оношлогдоод хагалгаа хийдэг.
-Умайн хүзүүний хавдартай эмэгтэй хүүхэд төрүүлэх боломжтой юу?
-Умайн хүзүүний хавдрын аль шатанд оношлогдсон зэргээс хамаараад хяналтын болон хавдрын эмчтэйгээ зөвлөлдөж байж шийдэх асуудал. Эхэн шатандаа умайг бүхэлд нь авах мэс засал хийдэг болохоор цаашид хүүхэдтэй болох магадлал байхгүй.  2В үе шатнаас хойш хожуу үедээ хими туяа эмчилгээ хийдэг. Манайхан шарлага гэж нэрлэдэг. Шарлага хийснээр умай, өндгөвч зэрэг нь шарагдчихдаг. Тэгэхээр тухайн эмэгтэй өөрөөрөө төрөх ямарч боломжгүй болдог. Гэхдээ зарим тохиолдолд эмэгтэйчүүд туяа шарлага хийхээс өмнө үр шилжүүлэн суулгах эмнэлэгт хандаж өндгөн эсээ авч нөхрийн эр бэлгийн эстэй нийлүүлж, тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болох боломжтой.
-Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-30-аас дээш насны эмэгтэйчүүд жилдээ нэг удаа ирж оношлуулах л хэрэгтэй. Эрт бэлгийн харьцаанд орохгүй байх, хэрвээ орсон тохиолдолд хамгаалалттай харьцаанд орох, тамхи татахгүй байх, олон бэлгийн хамтрагчгүй байх  хүний хөхөнцөр вирусийн вакцин хийлгэх, умайн хүзүүний эсийн шинжилгээ өгөх зэрэг нь урьдчилан сэргийлэлт болж чадна.
Нэмж хэлэхэд, манай эмнэлэг нь саяхан хими эмчилгээний тасагтай болсоор умайн хүзүүний хавдрыг аль шатанд нь оношлогдохоос хамаарч хими эмчилгээ болон дурангийн мэс заслын эмчилгээг нэвтрүүлж эхэлж байна. Мөн эмэгтэйчүүдийн хавдар, шээс задгайрах эмгэг, умайн хоргүй хавдар, өндгөвчний хавдар, уйланхай зэрэг өвчнүүдэд дурангийн аргаар мэс засал эмчилгээг хийж байна. Мөн манай эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй оношлуулж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Н.Туул
https://itoim.mn/a/2023/03/14/healthy-mongolia/sqb

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба дархлаажуулалт/
Видео мэдээ

Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба дархлаажуулалт/

munkhzul
2023-05-26
Айраг эхийн сүүтэй адил шим тэжээлтэй
Зөвлөгөө

Айраг эхийн сүүтэй адил шим тэжээлтэй

munkhzul
2023-05-19
Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-13 /Салхин цэцэг өвчин/
Видео мэдээ

Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-13 /Салхин цэцэг өвчин/

munkhzul
2023-05-12
ЗӨВЛӨГӨӨ I Алжаасан тархийг сэргээх 6 АРГА
Зөвлөгөө

ЗӨВЛӨГӨӨ I Алжаасан тархийг сэргээх 6 АРГА

munkhzul
2023-05-12
Улирлын шинж чанартай харшилтай хүмүүст өгөх ГУРВАН ЗӨВЛӨГӨӨ
Зөвлөгөө

Улирлын шинж чанартай харшилтай хүмүүст өгөх ГУРВАН ЗӨВЛӨГӨӨ

munkhzul
2023-05-05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Хүүхдийн ертөнц | “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” хүүхэд болгоны онцлогт тохирсон аргаар хүүхдийг хөгжүүлж байна
Видео мэдээ

Хүүхдийн ертөнц | “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” хүүхэд болгоны онцлогт тохирсон аргаар хүүхдийг хөгжүүлж байна

munkhzul
2023-06-02
0

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөл нь хангалтгүй байгаагаас мянга мянган хүүхэд бусад хүүхдүүдийн адил сурч боловсрох эрхээ эдэлж...

Цааш унших
“Big Bang”-ын T.O.P хамтлагаа орхижээ

“Big Bang”-ын T.O.P хамтлагаа орхижээ

2023-06-02
Д.Ундраа: Охин хүүхдийнхээ дэргэд бусадтай архидан согтуурах нь амь нас, эрүүл мэндэд нь заналхийлсэн үйлдэл

Д.Ундраа: Охин хүүхдийнхээ дэргэд бусадтай архидан согтуурах нь амь нас, эрүүл мэндэд нь заналхийлсэн үйлдэл

2023-06-02
”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

2023-05-31
Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

2023-05-31

Санал болгож байна

Дэлхий нийтийг алмайруулж чадсан бүсгүй цахим ертөнцөөр нууцаа дэлгэлээ
Хүмүүс

Дэлхий нийтийг алмайруулж чадсан бүсгүй цахим ертөнцөөр нууцаа дэлгэлээ

2016-12-27
Жүжигчин Бархүү ээжийхнээ авьяасыг өвлөж төржээ
Охид бүсгүйчүүд

Жүжигчин Бархүү ээжийхнээ авьяасыг өвлөж төржээ

2012-04-25
Хэрэлдсэн ч хэлэлцсэн ч зөвхөн хоёулхнаа асуудлаа шийдэж сур
Зөвлөгөө

Хэрэлдсэн ч хэлэлцсэн ч зөвхөн хоёулхнаа асуудлаа шийдэж сур

2014-11-11
“Гэрэлт зул” төсөл
Хүмүүс

“Гэрэлт зул” төсөл

2012-12-26
Эмэгтэйчүүдийн жимс анарын гайхамшиг
Зөвлөгөө

Эмэгтэйчүүдийн жимс анарын гайхамшиг

2016-10-03
Хэн нэгнийг муулахад…
Нийгэм

Хэн нэгнийг муулахад…

2019-04-24
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In