1. Хамгийн удаан жирэмслэлт 1 жилээс ч илүү 375 хоног үргэлжилсэн байдаг ба төрсөн хүүхэд нь энгийн жин, урттай байсан гэнэ.
2. Жирэмсэн эмэгтэй жирийн үеийнхээсээ 11 дахин мэдрэмтгий болдог гэнэ. Бас зүрх, элэг мэт зарим эрхтэн ч хэмжээгээрээ томордог гэнэ.
3. Хүүхэд эхийнхээ хэвлийд уйлж, инээж, бүжиглэж чаддаг тул аль болох аялгуулаг хөгжим сонсож байхыг зөвлөдөг гэнэ.
4.Анхны жирэмснээс хамгаалах эм МЭӨ 200-д жилийн өмнө Египэтэд хэрэглэгддэг байсан ба тэр нь матрын ялгадсаас гаргаж авдаг зүйл байсан байна.
5. Эхийн хэвлий дэх уургийн ус нь далайн ус шиг давслаг байдаг.
6. 3 хүүхэд бүрийн нэг нь Кесарева буюу хагалгаагаар төрдөг гэнэ.
7. Зөвхөн 25%хосууд л анхны оролдлогоор жирэмсэн болж чаддаг. 75% нь 2 ссараас 2 жилийн дараа санасандаа хүрдэг гэнэ.
8. Жирэмсэн эхийн биед бодисын солилцоо удааширдаг ч , хэвлий дэх үрээ хооллохын тулд нийт өдрийн хоолны хэмжээг 300ккал-р нэмэх шаардлагатай болдог.
9. Ихэнхи жирэмсэн эхчүүдийн хөл хөөж, заримынх нь бүр урт ч болдог тул 1-2 размераар том гутал өмсдөг .
10. Дэлхий дээр 3 секунд бүрт нэг хүүхэд төрж байдаг гэнэ.