Сонгуулийн нэгдсэн хууль гаргана. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, НИТХ-ын сонгох сонгуулийн тухай хууль, Сум, дуүргийн ИТХ-ын сонгуулийн хууль гээд дөрвөн тусдаа хууль байгаа. Эдгээрийг нэгтгэж, нэг хуультай болох юм. Ингэснээр бие даасан тусдаа хуулиудын зохицуулалт нэг болно. Нэр томьёоны хувьд ч гэсэн нэг ойлголттой болно. Өмнө өөр өөр сонгуулийн хуулийн хүрээнд сонгууль зохион байгуулахад бэрхшээл учирч байсан. Энэ бүх асууддыг нэгдсэн хуулиар зохицуулж өгнө.
Санал тооллогыг машинаар явуулж, хүний хүчин зүйлээс хамаарахгүй байхаар зохион байгуулна. Сонгууль дууссаны дараа санамсаргүй аргаар, шодох хэлбэрээр тодорхой хэсэгт хяналтын тооллого явуулж болно.
ТББ-уудыг ажиглагчаар оролцуулж байгаа. Тэд аль нэг намын төлөөлөл биш, иргэдийн төлөөлөл юм. Тиймээс тэдэнд бүх сонгуульд ажиглах эрх өгнө. Улс төрийн намууд, нэрдэвшигчдийн ажиглагчдын эрхийг маш сайн хангаж өгч байгаа. Тэд саналын хуудсыг хэвлэж эхлэхээс эхлээд санал тоолох машины программыг хийж байгаа зэрэг бүх явцыг хянаж байгаа. Санал тоолох, дүнг хүргэж байгаа явц гээд бүх мэдээллүүдийг хөндлөнгийн ажиглагч нар хянах нэгдсэн орчин хуулиар бүрдэнэ.
Гол нь намуудын санхүүжилтийн асуудлыг шийдэж өгөх ёстой. УИХ-д мөнгөтэй хүмүүс ордог, хандивлагч нараас хамааралтай тийм улс төр бий болж болзошгүй. Тиймээс сонгуулййн санхүүжилтийн асуудалд анхаарч байгаа. Сонгуулийн зардлыг багасгах, улстөрчдийг, улс төрийн намыг хандивлагчдаас хараат бус байлгах зохицуулалт хийж болох тал дээр ажиллаж байна.
Тойрог, хэсгийн хороонд дүнг тусад нь гаргадаг байхад саналыг хэн тоолсноос шалтгаалж дүн гардаг байсан. Үүнийг зохицуулахын тулд санал тоолох ажиллагаа нээлттэй явагдаж байгаа.