Америкийн нэрт дуучин, 1 1 “Грэмми”-ийн эзэн Дайана Росс 70 насны босгыг алхав. Тэрээр баптист гэр бүлийн зургаан хүүхдийн хоёр дахь нь болон мэндэлжээ. Сургуульд байхдаа л эвлэгхэн хоолойтой байсан Дайана 1959 онд сургуулиа төгсөөд “Тhe Supremes” хэмээх эмэгтэй хамтлагт орж, мэргэжлийн тайзан дээр гарчээ. 1960-аад онд энэ хамтлаг дэлхий даяар “Тhe Beatles”-ийн дараа орохоор амжилт олж байв.
Д.Росс”Тhe Supremes”-т байхдаа хамтлагаараа болон дангаараа 57 цомог бичүүлсэн юм. Хөгжмийн дээд шагнал гэгддэг “Грэмми”-ийг арав гаруй удаа авсан Дайана Росс Холливудын Алдрын өргөн чөлөөнд хоёр ч ордонтой. Нэгэн цаг үед тэрээр бүх цаг үе, ард түмний хамгийн алдартай дуучин хэмээн Гиннесийн номд бичигдэж байлаа. Попын хаан Майкл Жексон хүүхдүүдийнхээ асран хамгааллыг Дайанад гэрээслэн үлдээсэн юм.
Д.Росс 1971-77 онд хөгжмийн продюсер Роберт Силберстайнтай гэрлэж гурван Хүүхэд төрүүлжээ. Дараа нь (1985-2000) Норвегийн бизнесмэн Арне Несстэй гэрлэж дахин хоёр хүүхдийн ээж болсон байна.