Эрүүл хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм барих, хэтэрхий туранхай байх, хоол хүнснийхээ хэрэглээг хязгаарлаж, дуртай хоол хүнснээсээ татгалзана гэсэн үг биш юм. Харин хоол, хүнсээ зөв сонгон, зохистой бэлтгэн хэрэглэж, түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүч авах явдал билээ. Эрүүл хооллолт нь хоол хүнсээ зөв танин мэдэх, зөв хооллох дадалд суралцах, эзэмшихээс эхлэх бөгөөд Таны юу идэж байгаа төдийгүй, ямар хэмжээгээр идэж байгаагаас ихээхэн шалтгаална. Хоол хүнснийхээ зүйлийг зөв сонгож, зохистойгоор хэрэглэх нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлийг багасгах төдийгүй, сэтгэл санааны хямралд орохоос урьдчилан сэргийлж чадна. Үүний зэрэгцээ зөв хооллож сурснаар Таны эрүүл мэнд, ой ухаан сайжирч, эрч хүч нэмэгдэж, сэтгэл санаа тань тогтвортой болно.
Эрүүл, зөв хооллох үндсэн зөвлөмж
- Эрүүл хүнсний талаар мэдлэгтэй байж, эрүүл хооллох дадал эзэмших, шийдвэр гаргах сэтгэлзүйн бэлтгэлтэй байх
- Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдхүүнийг давамгайлан хэрэглэх
- Хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнх хэсэг нь цардууллаг байхаас гадна эслэг агуулсан байх хэрэгтэй.
- Төрөл бүрийн жимс,жимсгэнэ, хүнсний ногоог илүү их хэрэглэх
- Сүү, сүүн бүтээгдэхүүн, загасны мах, ногоон өнгийн навчит ургамал зэрэг кальц ихээр агуулдаг бүтээгдхүүнийг түлхүү хэрэглэх
- Өөх тос, сахарын хэрэглээг хязгаарлах
- Давсыг бага хэрэглэх
- Хөдөлгөөний хомсдолгүй, илүүдэл жингүй байх
- Ус ихээр хэрэглэх
- Өглөөний цайгаа заавал уух
ХӨДӨЛГӨӨН
Фитнесст байнга явж, дасгал хөдөлгөөнтэй байх нь таргалалтаас зугтах нэг гарц төдийгүй оюун ухаан, сэтгэл санаанд ч сайнаар нөлөөлдгийг эрдэмтэд тогтоожээ. Байнгын дасгал нь гоолиг бие галбир, үзэмжтэй төрхөөс ч илүү чухал тухай “Huffington Post”-д нийтэлснийг хүргэе.
1. Эрүүл зүрх
Дасгал сургуулилалт хийх үед зүрхний цохилт хурдасч, цусан хангамж нэмэгддэг. Зүрх ч мөн нэг булчин учраас байнга дасгал хийснээр илүү хүчтэй, эрүүл болдог аж. Зүрх судасны өвчин дэлхийн аль ч улсад нас баралтын гол шалтгаан болсоор ирсэн. Тэгвэл фитнесст явж, алхаж, гүйх нь эрт нас барах магадлалыг ч бууруулдаг байна.
2. Ажлын бүтээмж
Биеийн дасгал хөдөлгөөнтэй зэрэгцэн ажлын бүтээмж өсдгийг эрдэмтэд хэдийнэ тогтоосон. Хүн дасгал хийж, биеийн булчингууд ажиллах үед тархи амарч байдаг аж. Түүнчлэн хөдөлгөөнөөс ялгарах эндорфин хэмээх бодис эрч хүч өгдөг учраас ажлын бүтээмж ийн нэмэгддэг.
3. Бат бөх яс
Дасгал хөдөлгөөн хийснээр яс улам бэхэждэг.
4. Эрүүл арьс
Дасгал хийсний дараа арьс хэт хөлөрдгөөс болж эвгүй үнэр гарах, нүүрэнд батга гарахаас олон хүн болгоомжилдог. Тэгвэл ихэнх хүн дасгалын дараа шүршүүрт орж, нүүрээ тусгай цэвэрлэгчээр угаадаг учраас энэ эрсдэл гардаггүй төдийгүй эерэг нөлөөтэй байдаг аж.
5. Эрч хүч
Байнга дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс ширээний араас босдоггүй нэгэнтэй харьцуулахад илүү эрч хүчтэйгээс гадна мэдрэлийн ядаргаанд орох эрсдэл хамаагүй бага гэнэ.
6. Сайн нойр
Долоо хоногт 3-5 удаа спорт танхимд хичээллэж эсвэл гүйдэг хүмүүс бусадтай адил хугацаанд унтсан ч нойрны чанар нь илүү байдаг. Учир нь тогтмол хөдөлгөөнтэй хүн хэвийн, жигд амьсгалдгаас гадна дасгал хийж, бага зэрэг сульдсан бие бөх гэгч нойрсдог байна.
7. Дархлаа сайжирна
Дасгал хөдөлгөөн, бүжиг, спортоор хичээллэх нь дархлааг сайжруулж, ханиад тэргүүтэй өвчний элдэв нянг эсэргүүцэж чаддаг.
8. Сарын тэмдгийн хэвийн мөчлөг
Биеийн тамирын танхимд байнга хичээллэдэг эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг өвдөлттэй ирэх, мөчлөг алдагдах зовиур бараг байдаггүй.
9. Аз жаргалтай байдал
Үнэн хэрэгтээ дасгал хөдөлгөөн хийх, хол замд гүйх, хүнд төмөр өргөхөд хэн ч дуртай байдаггүй. Гэвч биеэ жаахан ч гэсэн зовоосны үр дүн нь үүнээс ч илүү байдаг тул хүмүүс ийн “хөдөлдөг” юм. Жин хэвийн хэмжээнд барьж, эрүүл чийрэг байхаас гадна дасгал хөдөлгөөн хийх үеэр тархинаас эндорфин буюу аз жаргалын даавар ялгардгийг судлаачид тогтоосон билээ. Өөрөөр хэлбэл байнга хөдөлгөөнтэй байдаг хүмүүс эрч хүч, урам зоригоор дүүрэн, аз жаргалтай байх магадлал бусдаас илүү юм.
УС УС УС бас дахин ус☻☺
Таны бие организмын тодорхой хэсэгт ус ихээр шаардлагатай бол түүнийг бөөр зохицуулдаг. Организмд өдөрт хэдий хэмжээний ус хэрэгтэй вэ? Наад зах нь алдагдлаа нөхөхөөр хэмжээний ус шаардлагатай организм нь арьсаар 500 гр, уушигнаас 200-300 мл, өтгөнөөр 200-300 мл, шээсээр 1,5 литр шингэн гадагшилдаг ба энэ нь идэвхитэй ажиллах, агаарын хэм, орчны чийглэг өөрчлөгдөх зэргээс хамаарч
гадагшаа ялгарах усны хэмжээ харилцан адилгүй байна. Хоногт дор хаяг 2,5 литр ус гадагшлуулдаг. Үүнийг нөхөхийн тулд өдөрт 5-6 аяга ус уух хэрэгтэй гэсэн үг.
1. Өглөө бүр 2 аяга ус ууж байгаарай ус халуун биш байвал сайн. Өглөө уусан ус организмын үр бүтээлтэй ажиллахад тус болдог.
2. Хоолныхоо үеэр ус битгий уу, хоолноос 15 минутын өмнө, хоолны дараа нэг цаг орчим ус уухгүй байвал сайн. Хоолны өмнө болон хойно ойр уусан ус хоол боловсруулалтад сөргөөр нөлөөлнө.
3. Өглөөний цай ба бага үдийн хооронд 2 аяга, өдрийн хоолны өмнө 2 аяга, унтахын өмнө 1-2 аяга ус уугаарай.
4. Халуун өдөр зургаан аягаас доошгүй ус уу. Их хөлөрдөг учир усны нөөцийг сэлбэж байх шаардлагатай байдаг. Цангаа гаргахад шаардагдаж буй уснаас наад зах нь 1/3-ээр ихийг уух нь зүйтэй.
5. Туръя гэвэл өлсөх үедээ нэг аяга ус уугаарай. Цангахыг өлсөхтэй эндүүрэх явдал их түгээмэл юм. Ийм үед чихэр сүүгүй эмийн ургамлын ханд нэг аягыг уухад өлсөхөө болино.
Ийм галбиртай болмоор байнуу?Амархан дээрх бичсэн зүйлсийг дагаж мөрдөхөд л болно.^^