Этгээд хүн бүр суутан болдоггүй. Зөрүүд, өөрийн гэсэн бодолтой хүмүүс байдаг. Бас зожиг гөжүүд нэгэн бий. Тэд бусдын нүдэнд этгээд харагдаж болно. Австрийн алдарт сэтгэл зүйч Зигмунд Фрейд өдөр тутмын сонин хэвлэлийг үзэн яддаг байж.
Тэрбээр “ Би энэ элдэв зүйл бичигчдийг үзэн ядаж байна. Хэн ч миний хувийн амьдралд оролцох эрхгүй” гэж хашгирч байсан удаатай. Үүнээс үүдэн аугаа Фрейд этгээд хүн байжээ гэж үзэж болохгүй. Тэр зүгээр л өөрийнх нь тухай таагүй мэдээлэл түгээсэн хэвлэлийнхэнд уурласан аж.
Хожим Зигмунд Фрейд өөрийнхөө тухай ном бичихийг дотнын анд зохиолч Стефан Цвейгт зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл, содон хүн болохын тулд этгээд ааш гаргах хэрэггүй. Гагцхүү ямар салбарт амжилт олж чадах вэ гэдгээ ойлгон ухаарч, зорилго тавих нь чухал.