“Universe Best Songs-2009” фестивалиас уран бүтээлийн гараагаа эхэлсэн дуучин Ч.Цэлмүүнийг урт хар үстэйгээр төсөөлөх хүн олон. Гэвч өнгөрсөн аравдугаар сард “Люмино” хамтлагийн Бажитай хамтран дуулсан “Хол зай” дууныхаа клипэнд богино үстэй болж шинэ дүр төрхийг бүтээсэн нь фэнүүдэд нь ихэд таалагдсан. Харин тэрээр удахгүй нээлтээ хийх “Цэцэрлэгт учирсан хоёр” жүжгийн дууг дуулж, клипэндээ өөрийн үс засалтыг дахин өөрчилжээ. Түүний шинэ үс засалт таалагдаж байна уу.
А.Санчирмаа.Factnews.mn