АНУ-д олон жил бэлтгэл сургуулилт хийж, гадаадын томоохон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан “Sweetymotion” хамтлаг эх орондоо ирээд удаагүй байгаа. Гэсэн ч ирсэн даруйдаа монголчууддаа зориулан “Number one” тоглолтоо тависан тус хамтлагийнхан өнгөрсөн шинэ жилийн баяраар Солонгост байгаа элэг нэгтнүүддээ ая дуугаа өргөн барьсан юм. Харин энэ жил тус хамтлагийн 15 жилийн ой тохиож буй бөгөөд энэ ойгоо тохиолдуулан тэд эмэгтэйчүүдийн баяраар дахин тоглох гэж байгаа. Тоглолт “Тусгаар тогнолын ордонд” ганцхан удаа болох бөгөөд ердөө 800-хан тасалбар борлуулагдах аж. Түүнчлэн дуучин Лхагвасүрэн, Төмөрбаатар, Ганхуяг, Дашдондог, Жавхлантөгс, Морин хуурч Шинэцог нар урилгаар оролцох ажээ. Мэдээж хамтлагын продюсер Б.Чинбат оролцоно. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч 30, 50, 70 мянган төгрөгний үнэтэй аж.
Н.Хувьзаяа www.secret.mn