“Spring Shopping Spree”-д гарахаасаа өмнө энэ хавар чиний шүүгээнд заавал байх ёстой хувцасны жагсаалтыг хараад аваарай. Энэ 10 гоёл нь хаврын трендийн түлхүүр болсон загварууд бөгөөд, эдгээрээс нэг нэгийг авчихсан байхад чиний бүх хувцаслалт дэгжин харагдах болно.
1. Цэцгэн хээтэй өмд- Хувцас загварт ч бас ганцхан хэсгээ л тод байлгах нүүр будалтын зарчим үйлчилдэг. Цэцгэн хээтэй өмд авчихсан байхад дээгүүрээ юу өмсөх нь тийм ч чухал биш. Гутал чинь чамин байх ч шаардлагагүй.Чиний өмд ганцаараа чиний стилийг аврах болно. Цулгай өнгөтэй футболк, өндөр өсгийтэй туфлэн дээр цэцгэн хээтэй өмдөө хослуулвал чи хэт хичээгээгүй мөртлөө дэгжин харагдах болно. Намхавтар нуруутай бол жижиг хээ, өндөр бол том хээтэйг сонгоорой.
2. Ташуу шугамтай юбка- Энэ хавар ташуу юбка хаа сайгүй байх бололтой. Улаан хивсний ёслол дээрх оддоос авахуулаад, хотын гудамжаар алхах бүсгүйчүүдийн стилд урдаа богино хойноо урт юм уу, нэгээс нөгөө зах руугаа ташуулдаж буусан хэлбэртэй хормой зонхилно. Урт хөлтэй эмэгтэйчүүд богиныг, богино хөлтэй эмэгтэйчүүд уртыг сонгоорой. Ийм юбкан дээр хэт чамин сандааль, гутал өмсөх хэрэггүй. Харин дээгүүр нь ямар ч цамц өмссөн болно.
3. Өргөн өмд- Хэдий чинээ өргөн өмд өмсөнө, төдий чинээ чи тренди харагдах болно. Анзаарсан бол энэ 2012 онд аль болох л хөнгөн, хөвсгөр, намирсан материалууд моодонд ороод байгаа. Өргөн өмдний хувьд ч мөн адил. Ийм өмд өмсөхөөр шийдсэн бол доогуур нь бүдүүн өсгийтэй сандааль углаарай. Тэгвэл чамаас шууд 70-аад оны хэв маяг харагдана. Дээгүүр нь өмсөх цамцаа өмдөн дотуураа хийх юм уу, өргөн бүс бүслэ. Чиний бэлхүүс тодорж харагдаж гэмээнэ, энэ өмдний чинь үүрэг биелнэ.
4. Цацагтай шиффон цамц-Романтик, намирсан ийм цамцыг чи өндөр суудалтай өмдөн дотуур чихэж өмсөж болно. Мөн дээгүүр нь урт хантааз угласан ч болох юм. Шиффонон цамцан дээр гичний шар, цэнхэр өнгөтэй өвдөг хүрсэн хагас дэрвэгэр юбка өмсвөл гэнэн цайлган, хөөрхөн төрх бүрдэнэ. Туранхай, жижгэвтэр биетэй эмэгтэйчүүд шиффон цамц өмсвөл арай биетэй харагдах болно.
5. Шохойн өнгөтэй хувцас-Бүдэг, жигд өнгөнд тренд дагадаг бүсгүйчүүд аль хэдийн дурлачихаад байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ хавар хумсны лакаас авахуулаад, гутал цүнх, цамц, даашинз шинээр худалдаж авахдаа шохойн өнгөтэй эсэхийг нь нягтлаарай. Хэтэрхий олон шохойн өнгөтнй хувцсыг нэг дор өмсөх нь чамайг яг л улаан өндөгний баярын туулай шиг харагдуулах учраас тэнцвэртэй байдлыг хадгалаарай. Шохойн өнгөт цамц өмссөн бол тод өнгийн жийнс, туфль өмсөх жишээтэй.
6. Том хээтэй хувцас- Дизайнер бүр энэ хавар урьд өмнө үзэгдэж харагдаж байгаагүй шинэ хээ гаргаж ирэхээр өрсөлдөж байна. Том хээтэй өмд, цамц, даашинз зэрэг нь чиний шүүгээний гол piece болох болно. Хэрэв чи гарандаа дуртай бол ханцуй хэсэгтээ илүү их хээтэй цамц сонгоорой. Доогуур нь өнгө дагуу бариу юбка өмсөхөд л чи ажил хэрэгч бөгөөд эрэмгий зоригтой харагдана. Харин хөлөндөө дуртай бол хормойндоо их хээтэйг сонго.
7. Деним өнгөтэй цамц-Жийнсэн биш даавуун материалтай, хөх өнгөтэй цамц чиний хувцаслалтанд чухал роль гүйцэтгэх болно. Ийм цамцыг чи өөр тонтой жийнсэн өмдөн дотуур чихэж өмсөх юм уу, дунд зэргийн урттай юбкан дээр өмсөж болно. Сул, том деним цамцыг дундуур нь нарийхан бүсээр бүслээд өмсөөрэй.
8. Бөс даавуун пиджак- Дугуйруулсан мөлгөр захтай, бөс даавуун пиджак нь Chanel-ын бас нэг домогт загвар юм. Сүүлийн үед ажил хэрэгч бүсгүйчүүд улиг болсон хурц захтай пиджакаас илүүтэй зөөлөн, бас арай илүү эрхэмсэг, элегант төрхтэй tweed jacket-ыг сонгох болжээ. Дотуур нь дээр өгүүлсэн шиффон материалтай нимгэн цамц өмсөдө, доогуураа өвдөг хүрсэн урттай бариу юбка өмсөөрэй. Ажил хэргийн чухал уулзалт, хүлээн авалтанд тун тохирсон хувцаслалт болох болно. тод өнгөтэй, анхаарал татахуйц чамин ээмэг, зүүлт зүүвэл пиджакны чинь онцлог улам тодорно.
9. Том чулуун бөгж-Оюу, маргад, гартаам, шүр, кобальт зэрэг чулуун шигтгээтэй, том коктейл бөгж чиний ямар ч хувцаслалтыг өргөх болно. Чулуу нь бүхэл, боловсруулаагүй байх тусмаа илүү дэгжин бөгөөд шигтгээ, циркон агуулаагүй байвал сайн. Том бөгж нь чиний хурууг илүү нарийхан харагдуулна.
/Goolingoo/