Монголд гоо сайхны мэс засал хараахан хөгжиж амжаагүй ч олны танил эрхмүүд гадны орнуудад очиж эд эрхтэнээ “шинэчлэх” моод дэлгэрээд байгаа. Үүний үр дүнд монголд давхраагүй нүдтэй, нам хамартай хүн ховор болсон. Эдгээр “шинэчлэлийн ажил”-ыг урлагийнхан илүүтэй хийлгэдэг бөгөөд нэг хэсэг чимээгүй алга болоод л нэлээд олон юм нь өөрчлөгдчихсөн гараад ирдэг. Анхлан косметик хагалгаа хийлгэсэн урлагийнханы ихэнх нь туршилтын туулай гэдэг шиг төдийлөн сайн үр дүнд хүрээгүй. Харин сүүлийн үед энэ төрлийн мэс ажилбарт орсон бүсгүйчүүд ёстой л төрсөн юм шиг гоо үзэсгэлэнтэй харагдах болов. Тухайлбал топ модель Э.Одгэрэл анх нүдэндээ мэс хүргэсэн бол дараа нь хамраа өндөрсгөж, өгзөг, хөхөө томруулсанаас гадна холливууд смайл хийлгэснээр “мөнхийн залуу” гэх тодотголдоо эзэн болсон. Түүнчлэн “Камертон” хамтлагийн бэрүүд болох эгч дүү Ж.Бямбасүрэн, Ж.Бямбажав нар энэ мэс ажилбарын хамгийн төгс хувилбар болсон гэхэд хилсдэхгүй. Бага балчираасаа уран нугаралтын гайхамшгийг гадны оронд гайхуулж явсан эгч дүүс өдгөө багын төрхөө бараг тэр чигээр нь алдсан ч тэднийг “онцгүй” болсон гэх хүн олддоггүй бөгөөд тэдний энэ өөрчлөлтийг гэр бүлийнхэнээс нь бусад хүн барагтай л бол анзаардаггүй гэнэ лээ.
Н.Хувьзаяа www.secret.mn