АНУ-ын Орегон мужийн эрдэмтэд мөхөөлдөс хэтрүүлж идвэл ямар нөлөө үзүүлэхийг туршчээ.
Тэд 151 хүүхдэд зайрмагны зураг үзүүлж тархиных нь бичлэгийг хийсэн байна. Мөн ямар ч амтгүй коктейль уулгаж уураг тархиных нь идэвхжилтийг тогтоожээ.
Туршилт явуулахаас өмнө мөхөөдөл идсэн хүмүүс коктейлийг төдий л тоохгүй байсан нь уураг тархины нэг хэсгийнх нь идэвхжилт буурсныг гэрчилж байгаа аж.
Түүнчлэн мөхөөлдөс идмэгц уураг тархи идэвхтэй ажилладаг байна. Тэд үүнээс “мөхөөлдөс уураг тархинд мансууруулагч мэт нөлөөлдөг” гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Б.Сандагдорж/WWW.NOW.MN/