Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 8. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 9.Их морь одтой, 7 улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр . Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, бөө, удганы үйл хийх, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19) Хянуур өдөр. Бүх зүйлийг хэтрүүлэн хийх хандлагатай бөгөөд тэвчээртэй байна. Чухал санагддаг зүйлс, хоол хүнс нь ердийнхөөс ч илүү амттай сайхан санагдах болно. Сахарын хэрэглээ өсөж, бэлхүүсний тойрог нэмэгдэнэ. Өгөөмөр зан таныг гэр бүлийн гишүүн, найз нөхдөдөө онгироо хандахад хүргэнэ.
Үхэр (4/20-5/20) Таны дотны хүмүүсийн хүрээлэлд хэн нэгэн нь орж ирснээр гэр булийн харилцаа эрс хүйтэрнэ. Энэ ордны ивээлд төрсөн хүмүүс хайртынхаа эсвэл дотны хүнийхээ шинэ танилууд, найзуудад түйлын анхаарал болгоомжтой хандаж байхыг од эрхэс танд зөвлөж байна. Ганц бие эрчүүдэд бусдын хайрыг татаж чадах сайхан боломж гарч байна.
Арслан (7/23-8/22) Богино хугацааны сургалт семинарт суухад тохиромжтой өдөр. Хөршүүдийн тань тавьсан санал таныг тухайн орон нутгийнхаа салшгүй нэгэн хэсэг болсон гэдгийг илтгэх болно. Мэдээж энэ нь танд их талархлыг авчрах болно. Ах дүүсийнхээрээ зочилж бие биендээ байгаа бүтээлч санаа бодлынхоо талаар ярилцаарай. Та амжилтанд хүрэх болно.
Охин (8/23-9/22) Хүнд өдөр. Хуулийн асуудлууд шүүх дээр шийдэгдэх болно. Хэрвээ энэ бүхнээс юу хүсч байгаагаа зөв, оновчтой тодорхойлж чадвал танд тус болно. Урилгагүй зочид тав тухыг тань алдагдуулна. Та өөртөө итгэлттэй байж, юу танд хэрэгтэй талаар мэдэж чаддаг болоход суралц.
Жинлүүр (9/23-10/22) Таатай өдөр. Мөргөлдөөнөөс сэргийлэхийн тулд төлөвлөгөөндөө нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай тулгарч байна. Зөвхөн хэн нэгний хүссэнээр төлөвлөгөөний дагуу явах нь зөв зүйл биш учираас өөрийнхөөрөө бай. Эцсийн дүндээ чи өөрийнхөө гаргасан шийдвэрт хариуцлага хүлээнэ. Хүүхдүүдээ дагуулан хоолонд орж тэдний үзэл бодлыг сонс.
Хилэнц (10/23-11/21) Эмх цэгцтэй өдөр. Гадаадад болон хилийн чанадад амьдарч буй хүмүүс тамгаа даруулаад эх орон руугаа буцсан нь дээр гэдгийг ойлгох болно. Cap Арслангийн ордонд ирсэн бөгөөд нүд хуурсан хиймэл зүйлүүд гарч ирэх болно. Хэрвээ та ямар нэгэн хуулийн асуудалтай холбоотой зүйл дээр ажиллаж байгаа бол гаргасан дүгнэлтээ дахин нэг бодож үзээрэй.
Нум (11/22-12/21) Хүнд өдөр. Замбараагүй өдөр ирснээр таны эмзэг байдал улам их нэмэгдэх болно. Үйлчлүүлэгчтэй холбоотой хүндрэлтэй асуудлууд нэмэгдэнэ. Үйлчилгээний ажил эрхэлдэг хүмүүс олон нийтийн дунд үүсээд байгаа санал гомдол дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Найз нөхдийн чинь эргэн тойронд үүссэн дарамт гэр бүлээс тань болсон байж болзошгүй.
Матар (12/22-1/19) Хүнд өдөр. Хүсэл мөрөөдөлдөө цаг гаргаж, итгэл найдвараа бүү алдаарай. Мөрөөдөл чинь биелэх болно гэдэгт бат итгэлтэй бай. Ажил төрөлдөө сэтгэл хөдлөлөөр хандахгүй байснаар та ажлын ачааллыг аль болох бага мэдэрнэ. Таны сэтгэл санаа нэг бол дээрдэж, нэг бол дордоно. Хэрэв та олон нийтийн байгууллагад харьяалагддаг бол бүлгийнхээ бусад гишүүдтэй ам зөрж болзошгүй.
Хумх (1/20-2/18) Таатай өдөр. Хэрвээ та өнөөдөр ажил хэргийн бодит байдлыг олж харж чадвал санхүүгийн амжилтанд хүрэх магадлалтай. Од эрхэс таныг маш анхааралтай хянамгай ухаалаг байхыг шаардаж байна. Бүх зүйл таны тооцоолсоноор байх болно.
Загас (2/19-3/20) Пүрэв 2014/05/08
5 сарын 8. Хянуур өдөр. Бүх зүйлийг хэтрүүлэн хийх хандлагатай бөгөөд тэвчээртэй байна. Чухал санагддаг зүйлс, хоол хүнс нь ердийнхөөс ч илүү амттай сайхан санагдах болно. Сахарын хэрэглээ өсөж, бэлхүүсний тойрог нэмэгдэнэ. Өгөөмөр зан таныг гэр бүлийн гишүүн, найз нөхдөдөө онгироо хандахад хүргэнэ.