-ВАКЦИНЫГ 11 ТӨРЛИЙН АМЬТАНД ТУРШСАН БӨГӨӨД ЕР БУСЫН ҮР ДҮН ҮЗҮҮЛЖЭЭ-
ОХУ-д ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх вакцин, эм гарган авчээ. Энэ талаар энэ сарын 15-ны өдөр буюу өчигдөр ОХУ-ын Эдийн засгийн шинэчлэх зөвлөлийн хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова мэдэгдсэнийг РБК мэдээлжээ. Тэрээр хэлэхдээ, өнөө цагт дотоодын онцлогт тохирсон хэд хэдэн вакцин бүртгэлтэй байдаг ч ДОХ-ын эсрэг вакцин нь илүү үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн байна.
ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова хэд хоногийн өмнө ДОХ-ын эсрэг вакцины эмнэл зүйн сорилт дуусаагүй, түүнийг амьтан дээр туршиж байгаа хэмээн мэдээлжээ.
“Орос улс ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх орчин үеийн арга боловсруулах, шинжлэх ухааны хөгжилд онцгой анхаарал хандуулж байна. Тун удахгүй ДОХ-ын эсрэг вакцин бэлэн болно. Энэ оны сүүлч гэхэд клиникийн туршилтад оруулахаар төлөвлөж байна. Ажил урагштай байна” хэмээн нэмж өгүүлжээ.
Эмийн хувьд дэлхийн эмийн зах зээлд ноцтой өрсөлдөөн бий болгох төлөвтэй байгаа аж. Мэргэжилтнүүд DRACO гэгддэг эм нь улаан бурхан, улаанууд, үлд зэрэг өвчнүүдээс гадна ДОХ-ын халдварыг ч ялах болно гэдэгт итгэж байна. Эмийг хэрэглэснээр өвчтэй эсүүд өөрсдөө устаж үгүй болох аж. ДОХ-ын эсрэг вакциныг зохион бүтээгч Майк Райдер “Бидний вакцины үр дүнд өвчтэй эсүүд өөрсдийгөө устгах болно” гэж тайлбарлажээ.
Вакциныг 11 төрлийн амьтанд туршсан бөгөөд ер бусын үр дүн харуулж байгаа аж. Тодруулбал, амьтад бүгд амьд үлдээд зогсохгүй эрүүлжсэн байна. Мөн гахайн ханиад тусч, үхлийн ирмэгт тулаад байсан халдвартай хулганы амийг аварсан аж. Түүгээр ч зогсохгүй 15 төрлийн вирусыг устгаж чаджээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
мэдээ мн