Бид өмнө нь орон орны баячуудын талаарх мэдээллийг хүргэж байсан. Энэ удаа Форбес сэтгүүлийн нэрлэснээр дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийг танилцуулъя. Тэдний дийлэнх нь томоохон пүүс, компаниудыг өв залгамжлан авсан сэхээтнүүд байгаа юм.
Кристи Уалтон
Нийт хөрөнгө: 36,7 тэрбум доллар
Улс: АНУ
Форбес сэтгүүл дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр Кристи Уалтоныг нэрлэжээ. Тэрээр 2005 онд нөхөр Жон Уалтоныг таалал төгсөхөд бүх хөрөнгийг нь өвлөж амсан юм. Кристи “Wal-Mart” сүлжээ болон нөхрийнхөө хөрөнгө оруулдаг байсан “First Solar”-н хувьцаа эзэмшдэг. Өнгөрсөн онд түүний хувьцаа 47 хувиар өсч, нийт хөрөнгөөрөө дэлхийд тэргүүлэхэд нөлөөлжээ.
Лилиан Бетанкур
Нийт хөрөнгө: 34.5 тэрбум доллар
Улс: France
“L”Oreal” пүүсийн эзэн хатагтай Лилиан Бетанкур байр сууриа Уалтонд алдаж, хоёрдугаарт бичигдэх болсон юм. 2013 оноос хойш Францын алдарт гоо сайхны компанийн хувьцаа 9 хувиар өссөн билээ. Лилиан компанийнхаа ажилд төдийлөн оролцоод байдаггүй гэнэ.
Алис Уалтон
Нийт хөрөнгө: 34.3 тэрбум
Улс: АНУ
“Wal-Mart” сүлжээг үндэслэгч Сэм Уалтоны охин Алис сүүлийн хэдэн жилүүдэд хөрөнгөө нэмэгдүүлж чаджээ. Уалтоны гэр бүлийн хамгийн том хандивлагч тэрээр 2012 онд бага боловсролыг дэмжихэд 2 сая долларыг бэлэглэж байлаа.
Жаклин Барсук Марс
Нийт хөрөнгө: 20 тэрбум доллар
Улс: АНУ
Тэрээр дэлхийн хамгийн том чихэр үйлдвэрлэгч, 33 тэрбум долларын хөрөнгөтэй “Mars”-ийн гурав дахь үеийн өв залгамжлагч юм. Жаклин эцэг Форрестыг нас барахад хоёр ахтайгаа хамт компаниа өвлөн авсан юм. Түүний компани Америкчуудын өдөр тутмын хэрэглээ болсон “M&M” чихрийг 400 саяар үйлдвэрлэдэг байна.
Жина Райнхарт
Нийт хөрөнгө: 17.7 тэрбум доллар
Улс: Австрали
Австралийн тэргүүн баян энэ хатагтай улсдаа хамгийн их татвар төлдөг хүн юм. Түүний эцэг нь Австралийн хойд хэсэгт уурхай нээсэн юм. Энэ баян айлын дөрвөн хүүхдийн гурав нь эд хөрөнгөө булаалдаж байнга шүүхдэлцдэг.
Сюзанна Клаттен
Нийт хөрөнгө: 17.4 тэрбум доллар
Улс: Герман
Германы баян хатагтай BMW автомашин үйлдвэрлэгчийн нийт хөрөнгийн 50 хувийг эзэмшдэг. Түүний ээж Йоханна, ах Стефан нь мөн тэрбумтан ажээ. Туршлагатай эдийн засагч Клаттен “Алтана” химийн үйлдвэрийг эзэмшдэг.
Абигейл Жонсон
Нийт хөрөнгө: 17.3 тэрбум доллар
Улс: АНУ
Абигейл Жонсон “Fidelity Financial Services”-ийн ерөнхийлөгч бөгөөд энэ компанийг өвөг эцэг Эдуард Жонсон нь үүсгэн байгуулжээ. Америкийн хоёр дахь том үнэт цаасны компани нь 1,67 триллион долларын хөрөнгийг эргэлдүүлдэг.
Энни Кокс Чемберс
Нийт хөрөнгө: 15.5 тэрбум доллар
Улс: АНУ
Эцэг Жэймс М.Коксоос өвлөн авсан “Cox Enterprises” компаниа тэрээр 94 нас хүрсэн хэдий ч өнөөг хүртэл удирдаж байна. Ерөнхийлөгч Жимми Картерын үед Бельгийн элчин сайдаар ажиллаж байсан тэрээр Францын Лигеоны хүндэт цолтой юм.
Лорин Пауэлл Жобс
Нийт хөрөнгө: 14 тэрбум доллар
Улс: АНУ
Пауэлл Жобс бол Диснейн хамгийн олон хувьцаа эзэмшдэг хувь хүн юм. “Apple” брэндийг үндэслэгч агсан Стив Жобсын эхнэр энэ хатагтай нөхрийнхөө үлдээсэн 130 сая хувьцааг эзэмшдэг юм.
Йоханна Квандт
Нийт хөрөнгө: 12.8 тэрбум доллар
Улс: Герман
Йоханна нь автомашин үйлдвэрлэгч BMW компанийг дампуурлаас аварсан Херберт Квандтын анхны нарийн бичиг бөгөөд гурав дахь эхнэр юм. Тэрээр хүү Стефан, охин Сюзанне нартай хамтран компаниа эзэмшдэг.
www.mongolic.mn