Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 30. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 2. Гөрөөсөн толгой одтой, 3 хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Эрсдэлтэй өдөр. Өнөөдөр гүйлгээ ухаантай, тавьсан зорилготой, сэтгэлийн тэнхээтай хувь хүмүүс маш дур булаам байна. Иймээс атаархал хардалтын улмаас дайснууд бий болно. Өөрийн амжилт тэр тусмаа санхүүгийн байдлаа бусдад бүү дэлгэ. Та даруухан байж чадвал олон таагүй зүйлээс зайлсхийж чадна.
Үхрийн орд (4/20-5/20): Ямар ч тохиолдолд эрс шийдвэр бүү гарга. Таны хамгийн сайхан сэтгэл гаргасан үйлдлүүд тань таны эсрэг эргэж болзошгүй. Хувийн амьдралд хүндрэл учрах магадлал өндөр байна. Та гомдомтгой эсвэл хартай зангаасаа болж хайрттайгаа харьцаагаа сэвтүүлэх эрсдэл гаргана. Та өөрөө зөв гэж үзсэнийгээ юу ч болж байсан амьдралд хэрэгжүүлэхээр зүтгэх нь харьцааг тань муутгана.
Ихрийн орд (5/21-6/21): Ажил хэрэгч хүмүүс ирээдүйд бүтээх ажил хэргийнхээ эх суурийг тавих өдөр. Тактикаа боловсруулж бүх зүйлийг нягт нямбай төлөвлөсний эцэст шинэ ажлаа эхэл. Энэ оройг гэртээ зориулсан нь дээр. Боломжоороо өрнүүдээ төлж мөнгө олох нөхцөлийг хай.
Мэлхийн орд (6/22-7/22): Эерэг өдөр. Ихэнх мэлхийнхэн ажлын доороосоо өндийх ч завгүй байна. Гэвч зарим мэлхийнхэн залхуурах тул дарга тань ойрхон байх үөд завгүй харагдахаа мартаж болохгүй. Та уян хатан үгэнд оромтгой байхгүй бол маргаан үүснэ. Авъяастай мэлхийнүүд уран бүтээлээ бусдад харуулах боломж олдоно.
Арслангийн орд (7/23-8/22): Үр дүнтэй өдөр. Арслангийн ордныхон төрөлхийн л аливаа бэрхшээлтэй асуудлуудад тэсвэр тэвчээртэй хандаж чаддаг. Санчир болон Бархасбадь гарагууд эерэг холбоонд байгаа тул та одоо тулгарсан асуудлуудыг төвөггүй шийдвэрлэх бололтой. Та энэ үед чухал судалгаа шинжилгээ хийх, удаан хугацааны төсөлт ажлаа дуусгах, нууц хүслээ биелүүлэх зэргийг хийхэд таатай үе.
Охины орд (8/23-9/22): Сайн өдөр. Нууцлаг байдал таны анхаарлыг татах болно. Мөнгөнөөс болон бусдаас хамааралтай байх хандлага ажиглагдаж байна. Санхүүгийн гол түлхэх хүчний ногоон гэрэл асах болно. Хэн нэгэн зээл авсан хүмүүсийн төлөх явц удаан байх болно. Хууль журам даатгалын асуудал сөхөгдөнө.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Хянуур өдөр. Бараа бүтээгдэхүүн захиалах болон худалдаа хийх тохиолдолд сайн хийгдэх хэрэгтэй санхүүгийн ашгийг сайтар тогтоосон байх хэрэгтэй. Найз нөхдийнхөө эргэн тойронд байгаа дэмий явган яриаг бүү тоо. Энэ хов живийн ихэнх нь зүгээр л хэн нэгний санаанаас гарсан зүйлүүд байх нь олонтаа.
Хилэнцийн орд (10/23-11/21): Нөхцөл байдлыг өөрийн талд ашигтайгаар эргүүлж, хүссэн үр дүндээ хүрэх өдөр. Асуудалтай хөрөнгө оруулалт болон санхүүгийн харилцаатай холбоотой аливаа уулзалтыг цуцал. Төгсгөлгүй үдэшлэгт оролцох бол эрүүл мэнддээ анхаар. Нойргүйдэл болон түргэн хоол нь танд зорилгодоо хүрэх эрч хүчийг өгч чадахгүй.
Нумын орд (11/22-12/21): Тэвчээрийн өдөр. Өнгөрсний талаарх бодол таны шийдвэрийг гутааж магадгүй. Өөртөө үүрч яваад байгаа өшөө хорсол,дургүйцэл, гомдлоосоо хол бай. Эдгээр зүйлээ бичиж аваад таныг зовоогоод байгаа тодорхой хэсэг хүмүүсийн талаар сайн бод. Мартаж, уучилна гэдэг бол хамгийн мундаг уриа шүү. Одоо уучлах цаг нь болжээ.
Матрын орд (12/22-1/19): Өнөөдөр өчигдөрөөс хамаагүй эерэг хандлагатай өдөр. Гэр орныхоо хэн нэгэн гишүүнийг өөрчилнө гэдэг үнэхээр хэцүү байх болно. Өөрчлөлт гэдэг зөвхөн түүнийг хүссэн хүнд л үйлчилдэг зүйл. Зөвхөн дэмжлэг өгөх төдийхнөөр л ханд. Ажлын цагаа дуусах үед тав тухтай байдлыг эрж хайна.
Хумхын орд (1/20-2/18): Өнөөдөр амьдралын эрч буурснаар байдал аюултай байх болно. Алдаа гаргах, үл ойлголцол гарч болзошгүй. Хумхынханы ихэмсэг байдал нь санаа амраахгүй байх болно. Улс төрийн шинжлэх ухаан, эрх зүй, археологи, эдийн засаг зэрэг шинжлэх ухаанд авьяасаа ашиглаж амбицаа өсгөхөд таатай.
Загасны орд (2/19-3/20): Хүлээцтэй өдөр. Танд яг одоо эрч хүч маш их хэрэгтэй байна. Аливаа муугаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, амьдралаасаа таашаал ав. Хэрвээ хайрт чинь сүүлийн үед гэнэт жигтэй ааш авир гаргаад байгаа мэт санагдаад байвал нэг их санаа зовоод байх зүйлгүй. Нүүрэндээ инээмсэглэл тодруулж дуу аялан алх.