“Гала” хамтлагаас гараагаа эхэлсэн Ану буюу Ч.Уранхолбоо “101 сарнай” хэмээх эхийн тухай шүлгийн уралдааныг зарласан байна. Тэрбээр залуусын шүлгийг urankholboo@gmail.com гэсэн хаягаараа хүлээн авч байгаа бөгөөд өөрийн албан ёсны цахим хуудас http://www.facebook.com/urankholboo.ch дээрээ байрлуулах гэнэ. Түүнчлэн шүлгийг уншигчдын саналаар тодруулах бөгөөд хамгийн олон санал авсан шүлгийг шалгаруулж, ялагчид 101 сарнай бэлэглэх гэнэ. Мөн уралдааны тэргүүн байрт шалгарсан шүлгээр уран бүтээл туурвих бодолтой байгаа аж.
Э.Энх /Яахуу.мн/