Сүүлийн үед баян, хөгшин… гэдэг үгийн цаана хайраас илүү ихэвчлэн мөнгө сонсогддог нь нууц биш болоод байгаа. Тэр дундаа урлагынхан дотор ингэж асуудалд хандах нь зөндөө. Дуучин Сэрчмаагийн хувьд ч гэсэн баян, хөгшин эрийн цайг чанах сонголтыг хийсэн. Удсан ч үгүй түүнийг эр нөхрөөсөө салж, төрхөмдөө буцсан тухай хэвлэлээр нэг хэсэгтээ шуугисан. Тэгээд ч зогсохгүй нөхрөөсөө их хэмжээний мөнгө нэхэмжилсэн, УИХ-ын гишүүний нөхөртэй Бээжинд уулзаж, учирч байгаад нөхөртөө баригдсан гэсэн мэдээлэл цацагдсан. Эрх хонгор гэж нэрлэгддэг Sally маань энэ бүхнийг үгүйсгэж “бид гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй. Мэдээж намайг Монгол руугаа буцаж, уран бүтээлээ хийнэ гэхэд нөхөр маань ойлгож, хүлээж аваагүйн улмаас маргалдсан зүйл бол бий” гэсэн тайлбар хийгээд байгаа. Харин түүнээс та яагаад баян, хөгшин эрийн цайг чанах болсон юм гэсэн асуултанд тэрбээр: “уучлаарай, энэ миний амьдрал, миний л сонголт гэж бодож байна. Хайр сэтгэлд мөнгө, эрх мэдэл, хөгшин залуу хамаагүй байх гэж хэлэх байна” гэжээ.
Д.Отгон www.secret.mn