Францын зарим нэг үйлдвэрлэгчид гоо сайхны бүтээгдхүүн үйлдвэрлэхдээ үрийн шингэн хэрэглэдэг нь нууц биш юм. Ийм гоо сайхны бүтээгдхүүн маш үр дүнтэй ч өндөр үнэтэй байдаг. Үрийн шингэний гоо сайхны ач холбогдлыг түүний бүтцэнд байх ашигтай бодисоор тодорхойлдог. Эрүүл эрэгтэй хүний үрийн шингэнд нимбэгний хүчил 0,5%, витамин С, цайр, энзим, протеин, фосфат, өөх тос, төрөл бүрийн ферментүүд байдаг.
Хэрвээ та үрийн шингэнтэй маск тавихаар шийдсэн бол доорх зөвлөмжийг уншаарай. Хажууд бэлэн эр хүн байхад үнэтэй гоо сайхны бүтээгдхүүнд мөнгөө зарах шаардлага үгүй.
Үрийн шингэнтэй маск нь гуужуулах, цайруулах үйлчилгээтэйгээс гадна түүний бүтцэнд ордог уураг нь арьсанд тэжээл өгөх ба арьсны сүвийг агшаадаг. Гэхдээ анхаарах зүйл байна. Эр хүний үрийн шингэнийг нүүрэндээ шууд “нялж” болохгүй нь, ус, цөцгий, зөгийн бал зэргээр урьдчилан шингэлэх хэрэгтэй. Гол бүтээгдхүүнээ юутай холихыг арьсны төрлөөс хамааран сонгоно.
Тослог арьсанд: Алоэ-ны 2 халбага шүүсийг 1 халбага үрийн шингэнтэй холиод урьдчилан цэвэрлэсэн арьсандаа түрхэж 15 минут амраагаад усаар угаана.
Төстэй нэг арга нь цайны 1 халбага үрийн шингэнийг 3 халбага исгэлэн тарагтай хольж маск тавьдаг. (тослог болон холимог арьсанд)
Харин хуурай арьстай бүсгүйчүүд цөцгий, тос, тэжээлийн тос ашиглаж болно.
Ямар ч тохиолдолд харшлаас сэргийлэхийн тулд масканы тунг багаар авах ба 1:3 харьцаа хамгийн тохиромжтой байдаг.
Бальзакын насанд хүрсэн бүсгүйчүүд үрийн шингэнийг өндөгний уурагтай хольж маск тавих нь арьсыг сэргээх, залуужуулах, өнгөлөг болгох үр дүнтэй юм.
Маск тавихад анхаарах зүйлүүд:
Маск тавихын тулд тухайн үед эрүүл эр хүний үрийн шингэнийг ашиглана. Тамхичин эр хүний “…” хэрэглэж хэрхэвч болохгүй.
Масканы “донор” 72 цагийн хугацаанд алкоголь, эм тариа хэрэглээгүй байх ёстой.
Үрийн шингэнээ нийлүүлэгч эр хүн 24цагийн дотор халуун ногоо, тухайлбал улаан чинжүү хүнсэндээ хэрэглэхгүй байхыг бүү мартаарай.
Масканд хэрэглэх үрийн шингэн “шинэхэн” байх ёстойгоос гадна чанартай маск тавьяа гэвэл “донор” 3-7 хоног бэлгийн харьцаанд орохгүй байх. Гар хангалаг ч хийж болохгүй юм байна.
Та энэ бүхнийг уншсаны дараа “онцгой” маск тавихаас буцахгүй байгаа бол бэлдсэн маскаа гарынхаа ар дээр түрхээд хэдэн минут ажиглаарай. Ямар нэг сөрөг нөлөө байхгүй бол таны эр хүн сексийн харьцаа төдийгүй гоо сайхны эмчилгээний хувьд ч танд 100% тохирно гэсэн үг.
Үрийн шингэнтэй маск нь 40 гарсан бүсгүйчүүдэд тохиромжтой болохоос залуу охидод “халгаатай”. Учир нь маск залуу охидын нүүрний арьсны хамгаалалтын дээд давхаргыг “чангалснаар” “залуу насны батганд” бариулах аюултай юм. Түүнээс гадна маск тавих давтамж сард 2,3-аас илүүгүй байхыг бүү мартаарай.