Давхаагүй буюу жижиг нүдтэй хүүхнүүд нүдээ том бүлтгэр харагдуулан будахад их бэрхшээлтэй байдаг. Тийм болохоор бид танд нүдээ хэрхэн будах талаар нийтлэл бэлдлээ.
- Таны тений өнгө нь бараан байвал илүү зохимжтой байна.
- Гэгээтэй болоод цайвар өнгийн тень нь улам онигор бөгөөд бүлцгэр харагдуулдаг.
- Тенийг дээш нь уусгаж будна.
- Хүнд өнгөнөөс хөнгөн өнгө рүү гол нь маш сайн уусгах нь чухал.
- Дээд талын зовхи хэт том зузаан бол контур хэрэглэхгүй байж болно. Учир нь контур харагдах магадлал бага. Тийм болохоор нүдээ хар харандаагаар өргөндүү хүүрээлээд, бараан өнгийн тениэр маш сайн уусгаж будах хэрэгтэй.
- Нүдний сүүл үзүүр хэсгийг нь дээш жоохон өргөгдөх маягаар харандаа болон тениэрээ будна.
- Жижиг нүдтэй хүүхнүүд нүднийнхээ дээд, доод талыг бүрэн хүрээлэх буюу контур хэрэгтэй. Тэгвэл таны нүд том харагдана. Мөн дээр нь хамгийн нол нь тениэ уусгах.