Мандарин биеийн жин өөрчлөгдөхөд арьс сунахаас сэргийлдэг тул хоолны дэглэм баримтлахдаа мандарин юм уу, мандарины тос заавал хэрэглэх шаардлагатай.
Мандарин таргалахаас сэргийлдэг. Учир нь өдөрт нэгээс хоёр дусал мандарины тосыг жимсний шүүсэнд дусааж уухад л илүүдэл жин, биеийн хэлбэр алдагдахаас сэргийлэх боломжтой. Гэхдээ мандарины тосыг арьсан дээр шууд түрхэж болохгүй, заавал дотуур хэрэглэнэ.
Мандарин нь нарны гэрэл бага, хүйтэн өвлийн улиралд арьс ядарч, өнгөө алдахад сэргээх, тэжээл болдог. Түүнчлэн целлюлитыг арилгаж үл нөхөгдөх провитаминуудын эх үүсвэр, бие организмын дархлааг бэхжүүлж, биеийн эсэргүүцэл сайжруулна.
Мандарин идэхэд гадаад үзэмж нэмэгддэг бас нэг шалтгаан бол хоол боловсруулалтыг сайжруулан, бүдүүн гэдсэнд хуримтлагдсан хорт бодис, илүүдэл шаарыг гадагшлуулж, цөс хөөх хөнгөн үйлчилгээ үзүүлдэг байна.