Лондоны нэр хүндтэй “Bellerbys” коллежийн тагтан дээр секс хийж байсан хоёр оюутан унаж, нас баржээ. Хоёулаа газар дээрээ өнгөрсөн байна.
Оросын оюутан 19 настай Анастасия Татик гэдэг бүсгүй ба түүний амраг Мексикийн Мигель нар танилцаад ердөө долоо хоносон байжээ.
Мигель англи хэл сурахаар Лондонд долоо хоногийн өмнө ирсэн бол Анастасия “Bellerbys” коллежид сурдаг байв. Эндхийн сургалтын төлбөр жилд 21 мянган фунт стерлинг гэдгийг дашрамд дурдъя.
Тэд шалгалт дуусч, амралт эхэлсний баярт зориулсан үдэшлэгт оролцсон бөгөөд хоёулхнаа байх газрыг хайсан байна. Тэгээд тагтаас өөр газар олсонгүй бололтой. Тэд дур тачаалдаа автаж, аюулгүй байдлыг умартан улмаар шилэн тагт хугарч байгааг анзаарсангүй, ингээд 20 метрийн өндрөөс газарт унажээ.
Анастасия ангийнхаа хамгийн сайн сурагч байсан бөгөөд ирэх намар их сургуульд орохоор төлөвлөж байжээ. Тэдний цогцсыг оюутан Самсон Огунтао анх олж, мэдэгджээ.
www.mnews.mn