Өнөөдөр аргын тооллын 2014 оны зургаадугаар сарын 24. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 27. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 5 шар мэнгэтэй улаан бар өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Сэрэхүй. Наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бөө, удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Таатай өдөр. Таны байгаа орчин гэр орноо өөд татах хүсэл энэ өдөр ихэснэ. Таны амьдралд хэд хэдэн эерэг өөрчлөлт айсуй. Тогтворгүй хайрын асуудлаа сонирхолтой болгохыг хичээ. Энэ өдөр мөн аливаа бичиг цаасны ажил, зохиол бүтээлээ шалгаж цэгцлэн, дараагийн шатанд шилжүүлэхэд таатай. Ажил дээр хамт олны дунд нэр хүнд тань өсөж байгааг та анзаараарай.
Үхрийн орд (4/20-5/20): Урлагийн хичээлд сууж дуу хөгжим, бүжгээр хичээллэх хүсэл тань давамгайлах өдөр. Бусад хүмүүсийн хэлэх муу үгийг бүү сонс. Илүү ирээдүйтэй мэргэжил болох хууль ч юмуу анагаах ухаанаар сурвал яасан юм бэ гэж тэдгээр хүмүүсийн хэлэх үг үнэний ортой ч та хүсэл мөрөөдлөө л дагах хэрэгтэй. Өнөөдөр та хэт ачаалалтай ажилласнаас стресст орж магадгүй учраас хурд хэтрүүлэхээс зайлсхийж, аль болох л тайван бай.
Ихрийн орд (5/21-6/21): Бүхий л харилцаанд таатай өдөр. Зорилгодоо хүрэх зам дахь саад тотгор, сорилтыг та даван туулна. Гэвч од эрхэс таны эрүүл мэндэд аюул заналхийлж буйг анхааруулж байна. Биеийн ба сэтгэл санааны хэт ачаалал авах, эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах, цахилгаан ба огтлох багаж хэрэгсэлтэй ажиллах, машинаар хурдан давхихаас зайлсхий.
Мэлхийн орд (6/22-7/22): Баг, групп болон олуулаа ажиллахад таатай өдөр. Ажил дээрээ санаачлага удирдлагыг гартаа авах амархан байна. Учирч болзошгүй тааруу зүйлсийн талаар анхааруулга сануулга өгөх нь бусдын анхаарлыг ихэд татна. Хэрвээ уур тань ундраад байвал та үүнийхээ дараа уучлалт гуйх хэрэг гарна гэдгийг санаарай. Ажлын талаарх төлөвлөгөө тань хөгжиж цэцэглэнэ.
Арслангийн орд (7/23-8/22): Завгүй өдөр. Арслангын ордныхон бүтээлч сэтгэлгээ сайтай учир үүнийгээ хөгжүүл. Хэрвээ танд мөнгө олох гайхалтай санаа орж ирвэл үзээд алд. Та магадгүй гэрэл зургийн авъяастай бол өөрийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаарай. Сэтгэлзүйн эмчилгээ таатай байна. Та оюун ухааныхаа дотоод үйл ажиллагааныхаа талаар судлах болно.
Охины орд (8/23-9/22): Сэтгэл татам өдөр. Та гадаад төрхөндөө анхаарал тавин сэтгэл татам нэгэн болох боломж нээгдлээ. Хэрвээ та хэн нэгнийг харж явдаг бол түүний талаар юу гэж боддогоо түүнд хэл. Хэрвээ та зүтгэл гаргахгүй бол тэр хэзээ ч энэ талаар мэдэхгүй хэвээр үлдэнэ. Шургуу ажиллах нь олон асуултын хариуг өгнө.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Хоёрдмол өдөр. Саяхны од гарагсын нөлөө танд хайр дурлал болон дахин сэргээлтийг ойртуулж байна. Хэрвээ хуучин харилцааг сэргээж чадахгүй ч хичээл зүтгэл гарган түүнийг баярлуулахыг хичээнэ гэвэл таны данс хоосролд орж болзошгүй. Сэтгэлийнхээ таашаалыг хүүхдүүд болон найзуудтайгаа хуваалц. Бие махбодийн тэмцэл зөрчлөөс илүү оюун санааны өрсөлдөөнд өөрийгөө бэлд.
Хилэнцийн орд (10/23-11/21): Гараг эрхсийн хоорондын харилцан үйлчлэлээс болоод хүн бүр л завгүй байх болно. Буд ба Бархасбадь гарагийн харилцан нөлөөллөөс болоод хилэнцүүдэд бага зэргийн хүндрэл бэрхшээл тулгарах болно. Компьютер чинь эвдрээд ямар ч засварчин засаж чадахгүй. Эсвэл замын түгжрэлд ороод чухал уулзалтаасаа хоцорно. Хэрэв дотны хэн нэгэн чинь ертөнцийн мөнх бусыг үзүүлбэл ар гэрийнхэн рүү нь утасдаж гашуудлаа илэрхийл. Бусдын уй гашууг хуваалцана гэдэг тэдэнд санхүүгийн туслалцаа үзүүлэхээс ч илүү чухал.
Нумын орд (11/22-12/21): Од эрхэс шинэ ажил эхлэх эсвэл нэмэлт үүрэг даалгавар авахгүй байхыг зөвлөж байна. Энэ нь хөнгөн мэт харагдавч хүнд ажил юм. Олон хүн цугласан газар, олон нийтийн үйл ажиллагаанаас татгалзахыг хичээ. Эс тэгвэл шаардлагагүй хэрүүл маргаан, зөрчлөөс зайлсхийж чадахгүй.
Матрын орд (12/22-1/19): Ажил хэрэгч идэвх ажиллах чадвар тань өндөр байж заавал үр дүнгээ өгнө. Гэхдээ таны амьдралын эрч хүч тогтворгүй байна. Эрсдэлтэй үйлдэл худалдаа наймаа хийхгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Ер бусын бүтээлч санаа гайхалтай үр дүнд хүргэнэ. Харин ажил хэрэгч чанараараа үйл явцыг бүү хурдасга. Гэр бүлтэйгээ амрах аялах найз нөхөдтэйгөө хүүхдүүдтэйгээ тоглоход таатай бөгөөд тэд бүгд танд талархах болно.
Хумхын орд (1/20-2/18): Хямралтай өдөр. Сэтгэл санаа тогтворгүй баяр гуниг ээлжлэн солигдоно. Биеэ барьж сөрөг сэтгэл хөдлөлөө гадагш гаргахгүйг хичээ. Өвөрмөц содон зүйлд дурлагсдыг нэг хэсэгтээ ийм байдлаар бие даасан чанараа илэрхийлэхгүй байхыг зөвлөж байна. Ханьтайгаа хамт театрт оч эсвэл шинэ кино үзэж оройг зугаатай өнгөрүүл.
Загасны орд (2/19-3/20): Хянуур өдөр. Та дархлаагаа сайжруулж дэмжих ямар нэгэн зүйл хийх цаг нь болжээ. Хэрэв сайн урьдчилсан сэргийлж чадвал ажил албаа алдаж, үнэтэй эм тан авах шаардлага байхгүй шүү дээ. Оюун санааны хувьд ч аливаад эерэг сэдлээр хандаж ертөнцийг үзэх үзлээ бага зэрэг өөрчилсөн нь дээр. Орчинтойгоо зохицох чадвартай хүн л амжилтанд хүрдэг.