Энэ дасгал нь гэдэсний булчинг чангалах зориулттай. Анхдагч байрлал: шалан дээр хэвтэж хөлөө нугалана. Алгаа доош харуулан өгзөгний доор хавьд нуруугаа барих маягаар гараа байрлуулна. Амьсгал авч гэдсээ товойлгон түгжинэ. Одоо үндсэн байрлалдаа орно.
Үндсэн байрлал: Хөлөө шалнаас дээш 8-9 см-ээр өргөнө. Хайч шиг хөдөлгөөн хийнэ. Өлмийгөө сунгаж хийнэ. 8-9 удаагийн тоололтоор хийнэ. Амьсгалаа гарга. Энэ бүгдийг 3 удаа давт.
Анхаарах зүйл: Гараа заавал өгзөгний дор байрлуулж бүсэлхийн хэсгийг шалтай нийлүүлэхийг хийчээ. Тэгвэл нуруу гэмтэл авахгүй. Нурууг яасан ч нугалж болохгүй. “Хайч”-ийг хийж байхад хөлний ул шалнаас 7-9 см-ийн өндөрт байх ёстой. Энэ нь гэдэсний булчинг чангалж өгч байгаа юм.
Өлмийгөө үргэлж тэнийлгэж бай. Энэ нь гэдэс болон бөгсөн биед ачаалал өгөхөд нэмэр болж байна гэсэн үг. Толгойгоо хэзээ ч бүү өргө. Хоёр хөлөө ээлжлэн аль болох хурданаар хол зайтайгаар савч.