Төд удалгүй нутгийн оршин суугчид Ла Паскуалита нь дэлгүүрийн эзний охин болохыг олж мэдсэн байна.
Паскуалагийн охин хуримынхаа өдөр Хар дүүжлүүр аалзанд хатгуулан хордож нас барсан бөгөөд он цагийн эрхэнд нэр нь мартагдсан учир Ла Паскуалитагаараа л үлджээ. Эхэндээ Паскуала манекен өөрийнх нь охин гэдгийг эрс үгүйсгэдэг байсан аж.
Нутгийн иргэдийн дунд Бяцхан Паскуалита шөнийн цагаар байрлалаа сольж, хажуугаар нь өнгөрсн хүмүүсийг нүд салгалгүй ширтдэг гэсэн яриа ч бий.
Бүсгүйн даашинзыг ойр ойрхон сольдог ч дэлгүүрийн эзэн болон хэдхэн ажилтан л гар хүрэх эрхтэй байдаг юм байна. Нутгийн зарим иргэн Ла Паскуалитаг гэгээнтэн гэж үзэх нь бий. Аз жаргал ерөөж, манекенд бэлэг сэлт өргөх ч явдал байдаг байна.
Гэхдээ ихэнх хүн Ла Паскуалитаг занданшуулсан шарил биш лааны тосон баримал гэж үздэг юм байна.
– See more at: http://world.time.mn/content/48115.shtml#sthash.souCdRpp.dpuf