Их Британийн нэрт зохиолч, шашингүй үзэлтэн Ричард Докинз шидэт үлгэрүүд хүүхдүүдэд ертөнцийг буруу төсөөлөл бий болгоход нөлөөлж байна гэжээ. Тэрбээр хэлэхдээ “Мэлхий бодит амьдрал дээр гүнж болж чадна гэж хэн хэлсэн юм бэ? Энэ бол утгагүй зүйл. Хүүхдийг үлгэрийн шидэт орчинд хөгжүүлэхэд сайн зүйл юу ч байхгүй. Харин хүүхдүүдэд бодит байдлыг өгүүлсэн үлгэрүүд хэрэгтэй” хэмээн онцолсон аж.
Харин Холливудын жүжигчин Анжелина Жоли шидэт үлгэрүүдийг хамгаалсан байна. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр хүүхдүүд маш хурдан өсч, том болж байгаа учраас тэдэнд бие хүн болж төлөвшин, сайн хүмүүжил олоход нь шаардлагатай нөхцөл байдлыг бид хангаж өгөх ёстой. Шидэт үлгэрүүд өөртөө ёсзүйн чухал сургаалиудыг агуулдаг учраас хүүхдүүдэд ашиг тусаа өгдөг юм” гэсэн байна.