Сайн байна уу. Би жирийн нэг төсвийн байгуулагад ажилладаг нэг охинтой, нөхрөөсөө салсан. Би бусад хүүхнүүд шиг эр хүнтэй дотносож чаддаггүй хүнтэй тэр талаар олигтой ч ярьдаггүй. Намайг гэсэн хүмүүсээс үргэлж зай барьж байдаг байлаа. Ажлыхан маань миний физологийн хэрэгцээгээ хангах үүднээс хэн нэгэнтэй уулзахыг маш их зөвлөдөг.
Харин томилолтоор явж байгаад өөрөөсөө найм дүү эхнэртэй залуутай танилцсан эхлээд дүү шиг минь санагдаж гэнэн цайлган яриаг нь сонсох сайхан байдаг байлаа. Сар гаруйн хугацаанд эгч дүү шиг байж байгаад нэг удаа бид хоёр хөдөө хоёулахнаа явах ажил гарсан. Замд явж байхдаа элдэв сонин зүйл ярих түүний яриаг сонсож байтал тэр надад хайртай болсон намайг хүсэж байна гэсэн. Би болохгүй гэж тайлбарлаж байсан ч түүний хүслийг дагасан. Томилолтын үлдсэн хоногийг бид аз жаргалтай өнгөрөөсөн.
Томилолт дуусаж би нутагтаа ирсэн ч бид үргэлж утсаар ярьж холбоотой байдаг байлаа. Би томилолтоор явах болгондоо түүнтэй уулздаг ч сүүлийн үед түүнийг намайг биш эгчмэд хүүхэнтэй явж мөнгө авч хүнээр халамжлуулах гэсэн санаатай юм болуу гэж санах боллоо. Сүүлийн үеийн залуус эгчмэд хүүхнүүдээс мөнгө салгаж тэтгүүлж байх дуртай болсон гэдэг үнэн юм шиг.
Үргэлж эхнэрээ ярих мөнгөгүйгээ гайхах түүнээс залхаж түүнээс салмаар байгаа ч яаж ямар аргаар салахаа мэдэхгүй байна. Би уурлаж муухай ааш гаргадаг ч тэр ер надад уурлаж бухимдахгүй юм. Болино гэхээр ажил дээр ч очно гэрт чинь очно гэх юм. Ийм хүнээс яаж салах вэ? Эр хүнтэй уулзаж учрах нь сайхан гэдэг үг худлаа юм байна. Эсвэл ганц би ийм тэнэг байдалд орчихвуу? Надад зөвлөөч…