Дээрхийн гэгээнтэн хэд хоногийн өмнө Японы Токио хотноо эрдэмтэдтэй хийсэн уулзалт дээрөнөөдөр монголчуудын дунд яригдаад буй ертөнцийн сүйрлийн талаарх ярианд хариулт болох нэгэн үгийг хэлжээ.“Долоон тэрбум хүнийг хамарч чадах ганц зүйл бол шинжлэх ухааны ололт дээр суурилсан эрүүл сэтгэлгээ мөн. Ингэж хандваас хүн төрөлхтнийг сүйрүүлнэ гээд байгаа дэлхийн мөхөл нь ойрын живаа жилд байхгүй. Харин үүний оронд хүн төрөлхтөн ёс суртахууны хямралаас ангижрахад санаа зовууштай. Хүний нигүүлсэхүй сэтгэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт амжилт дээр тулгуурлан иргэний ёс суртахууныг төлөвшүүлэх талаар илүү дорвитой хүчин чармайлт гаргах цаг ирсэн” гэжээ. Гарцаагүй ирэх үйлийн үр гэж байдаг. Гэвч хүн төрөлхтөнд лав дэлхий мөхөх үйлийн үр ирэхгүй гэж айлдсан байна.
Эх сурвалж: www.dalailama.com Zindaa.mn |