Сүүлийн үед нийтийн дуунд хоёр Баясгалан гарч ирээд үзэгч сонсогчдын толгой нь эргээд байгаа билээ. Дуучин Э.Чулуунчимэг хүүхэд байхдаа л Баясгалангийн улаан фэн байсан гэдэг.
Тиймдээ ч тэрээр анх гарч ирсэн цагаасаа л Баясгалан эгчийнхээээ үг үсэг, үйл хөдлөл бүрийг “cope paste” хийж эхэлсэн. Харин түүний энэ хэтэрхий дуураймал байдал үзэгчдэд төдийлөн таалагддаггүй бололтой.
Учир нь түүнд маш олон хүн “Чи өөрийнхээ стилиэр дуулвал илүү амжилтанд хүрнэ шүү” гэж хэлж байсан гэнэ лээ. Тиймээс дуучин бүсгүй сүүлийн үед стиль имиждээ өөрчлөлт хийж эхэлжээ.
Түүнчлэн саяханы нэгэн ярилцлагадаа “Би МУГЖ Т.Баясгалангийн фэн нь байсан. Одоо бол би өөрийнхөөрөө дуулж, Чулуунчимэг гэдэг өнгө төрхтэй уран бүтээл хийх ёстой” хэмээжээ.
Д.Отгон www.secret.mn