Өнгөрсөн тавдугаар сарын 31-ны өдөр Солонгосын нийслэл Сөүл хотноо”Miss Asia Pacific World-2014” тэмцээн амжилттай болж өнгөрсөн. Тэмцээнд 47 орны гоо бүсгүйчүүд оролцсноос Мьянмар Улсын мисс “May myat noe” түрүүлж 200 сая воны үнэ бүхий миссийн титмээр шагнуулсан байна. Ингээд зохион байгуулагчид түүнийг дэлхийн хэмжээний од болгох энтертаймент гэрээ байгуулж зайлшгүй хийх ёстой гоо сайхны мэс засалд оруулах гэтэл гоо бүсгүй 200 сая вонны үнэ бүхий титмээ аваад ээжийнхээ хамтаар ор сураггүй алга болсон мэдээлэл багагүй дуулиан дэгдээгээд байна. Зохион байгуулагчид түүний энэхүү үйлдэлд эгдүүцэж миссийн титмээ буцааж авах шийдвэр гарган хайж эхлээд байгаа гэнэ. Ингээд титмээ авч зугтаасан гоо бүсгүйн зургийг хамтдаа сонирхож түүнд ямар мэс засал хэрэгтэйг шинжье.