Дэлхийн хүн ам Улаанбаатарын цагаар энэ оны арваннэгдүгээр сарын 01-ний шөнийн 01 цаг 49 минут 23 секундэд долоон тэрбумд хүрсэн.
Дэлхийн өнцөг булан бүрт энэ цаг мөчид төрсөн хүүхдүүдийг манай гаригийн долоон тэрбум дахь иргэнээр тэмдэглэхийг НҮБ-ын хүн амын сангаас санал болгож байсан. Манай улсын хувьд Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 01 цаг 50 минутанд төрсөн Орхон аймгийн иргэн Ш.Цэнд, Улаанбаатар хотын иргэн Б.Насанжаргал нарын хүүг тус тус дэлхийн долоон тэрбум дахь иргэнээр тодруулсан билээ. Тэгвэл энэ хоёр хүүгийн Монгол Улсад мэндэлсэн дэлхийн долоон тэрбум дахь иргэний батламжийг өнөөдөр гардуулж өгөх юм байна.