Перу улсын зохиолч Изабелла Таникуми “Frozen” хүүхэлдэйн кинонд өөрийнх нь хувийн түүхийг хулгайлан бүтээсэн гэж буруутган Дисней компаниас 250 сая доллар нэхэмжилжээ. Түүний “Living My Truth and Yearnings of the Heart” номонд Перугийн Андын нуруунд өсч хүмүүжсэн хувийн дурдатгал нь тусгагджээ. Цасаар хучигдсан уулсын дунд хоёр эгчтэйгээ өнгөрүүлсэн дурсамж нь киноны үйл явдалтай яг тохирч байгаа гэнэ. Мөн мөсөн шидтэн, цасан хүн, хатан, гүнж зураг баатрууд ч зохиолд гардаг ажээ.