“Harry Potter” киноны Хогвартын оршин суугч зодоонч Винсент Крэббийн дүрээрээ нэрд гарсан жүжигчин, Жэйми Уэйлэтт өнгөрөгч наймдугаар сард “Лондонг эзэл” хөдөлгөөн, бослогод оролцсон хэргээр хоёр жилийн ял авчээ.
Мягмар гаригт 22 настай жүжигчин залуу үймээний үеэр галт бөмбөг хэрэглэн, хор хохирол учруулсан гэм буруу нь нотлогдсон учир ийнхүү ял аван шийтгүүлэхээр болсон байна.
Шүүгч Саймон Кэрр Вэйлэттийн хэргийг Вүд Гринь Краун шүүхээр хэлэлцэн ял оноож буйгаа зарласан аж. Тэрээр өмнө нь мөн л хар тамхины хэрэгт холбогдож байсан хар данстай юм байна.
мэдээ.мн
Б.Дэжид