МОСКВА /RIA Novosti/. Английн хөл бөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм “Эбола” вирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ЮНИСЕФ-ийн кампанит ажлын нүүр царай болох тухай “Independent” сонинд мэдээлжээ.
“Үхлийн аюултай вирус халдварлах эрсдэлийг бууруулахад туслах арга хэмжээний ач холбогдлыг тайлбарласан дүрс бичлэгт “Манчестер Юнайтед” болон “Реал Мадрид” багийн хагас хамгаалагч асан оролцох аж.
“Энэ кампанит ажилд Дэвид Бекхэм нэгдсэн нь бидэнд маш чухал. Сьерра-Леон улсын ард иргэдийн хувьд хөл бөмбөг нь шүтээн юм. Бүсгүйчүүл, эрчүүд, хүүхдүүд бүгд Английн Премьер лигт дэмждэг багтай” гэж Сьерра-Леоны Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Иша Йохансен тэмдэглэжээ.
“Эбола” вирусийн халдвар Баруун Африкт эрчимтэй тархсаар байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гарсан мэдээллээр, 8400 орчим хүн уг вирусийн халдвар авснаас 4033 нь нас барсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг