Самбо бөхийн өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Сөүл хотноо болж өндөрлөлөө. Тэмцээний өсвөр үеийн хөвгүүдийн 48 кг-д Мөнхбат хүрэл, 60 кг-д Сумъябазар хүрэл, охидын 44 кг-д Отгонцэцэг хүрэл, 52 кг-д Буянхишиг хүрэл, 70 кг-д Хулан алтан медаль тус тус хүртжээ. Харин залуучуудын ангиллын 55 кг-д Батбаяр мөнгө, 62 кг-д Бавуубаатар хүрэл, 68 кг-д Баяртүвшин мөнгө, +90 кг-д Пүрэвбаатар хүрэл, бүсгүйчүүдийн 48 кг-д Бадмаа хүрэл, 56 кг-д Сэлэнгэсайхан хүрэл, 68 кг-д Адилцэцэг нар мөнгөн медаль хүртсэн байна.