Дэниз бол америкийн мэргэжлийн культурист, цагтаа олон улсын дэвжээг эзэгнэж явсан бүсгүй ажээ. Тэрээр 93 онд Мисс Олимпийн наадмаас хоёрдугаар байрын шагнал хүртэж байсан билээ.
Гэхдээ энэ хүнд спортоор хичээллэж мэргэжлийн амжилт гаргахад нөр их хөдөлмөр шаардагддаг тул тамирчдын хувьд сэргээш хэрэглэх асуудал их байдаг. Гэхдээ үүнд өөрийн гэсэн хяналт хэрэгтэйг мартаж болдоггүй байна. Тэр ч утгаараа Дэниз Рутковскигийн хувьд 90-ээд оны эхээр эмэгтэйчүүдийн төрөлдөө өөрийн оргил үеийн амжилтыг үзүүлээд байсан билээ. Харин 93 оны Мисс Олимпод оролцсныхоо дараа тэрээр мэргэжлийн карьераа орхижээ. Гэвч өдгөө Дэниз чухам хэн болон хувирсаныг та эдгээр зургаас харж болох юм. Танигдахын аргагүй сүйрсэн “ангель”…
Р.Слава