Азербайжан улсын Габала хотод энэ сарын 22-27 ний өдрүүдэд болох дэлхийн буудлагын цомын финалын тэмцээнд МУХБ, МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ О.Янжинлхам нар оролцоно.
О.Гүндэгмаа өнөөдөр буюу энэ сарын 23-ны өдөр 25 метрийн спорт гар буунд, О.Янжинлхам 26-ны өдөр 50 метрийн 3-н байдлаас буудах урт бууны дасгалд тус тус буудаж онч мэргэнээ сорих юм.
Дэлхийн цомын финалын тэмцээн нь тухайн оны төгсгөлд жилд нэг удаа болдог, тухайн жилийн дэлхийн цомын медальт байранд шалгарсан болон финалд шалгарсан буудагчид зөвхөн урилгаар оролцдог чансаа өндөр тэмцээн юм.
Гүндэгмаа энэ жил дэлхийн аваргаас мөнгөн медаль, дэлхийн цомын алт, мөнгөн медаль, Азийн наадмаас хошой хүрэл медаль авсан бол Янжинлхам энэ жил дэлхийн цомын 50 метрийн 3-н байдлаас буудах дасгалд эмэгтэй урт буучдаас анх удаа финалд шалгарсан.