Хоёр тийш нь болно гэсэн цуурхал тарж, олны анхааралд ороод байсан дуучин Бионси, реппер Жэй-Зи нар эл мэдээллийг үгүйсгэлээ. “Пийпл” сэтгүүлийн дамжуулснаар алдартай хос маань өнгөрсөн дөрөвдүгээр сард хуримласны зургаан жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд саяхан тэр үед өргөсөн тангарагаа шинэчилж, дахин өргөсөн байна. Хэдийгээр өнгөрсөн зуны туршид алдартай хоёын харилцаа хүндхэн байдалд байсан ч хамтдаа тэр бүх саад тотгорыг даван туулж чадсан талаар олон улсын шар хэвлэлүүд онцолж байгаа юм. Хамгийн авууштай нь тэдний бяцхан охин Блу-Айви өнчрөх аюулаас холдлоо гэж ТМЗ цахим хуудаст бичжээ.