ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн хаш зүүлт алга болж, хууль хяналтын байгууллагад хандахад хүрээд байна. Хаш зүүлтийг алга болгосон эзэд нь ГХЯ-ныхан гэнэ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга “ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй түр хугацаанд цайлж суухдаа хачирхалтай түүх сонслоо. Ц.Оюунгэрэл гишүүн УИХ дахь Монгол-Мъянмарын парламентын бүлгийн дарга. Мъянмарын парламентын даргаас түүнд хүзүүний хаш зүүлт бэлэглэжээ. Цалингаас нь үнэтэй ч байж магадгүй их сайхан зүүлт санагдсан тул үнэлүүлэхээр төрийн ёслолын албанд хүргүүлжээ. Гаднынхны өгсөн бэлгийг ГХЯ үнэлдэг гэсэн тул тус яаманд хүргүүлжээ. 5 сар болсны эцэст үнэлгээ хийсэн эсэхийг дахин лавлахад, хаш зүүлт алга болсон гэж хэлсэн байна. Нэгэнтээ Ц.Оюунгэрэл сайдад зориулж батаар хатгасан даалин бэлэглэхэд үнийг нь 5 саяар тогтоосон тул төрийн музейд уг даалинг хүлээлгэн өгч байсан юм. Хаш зүүлт олдохгүй бол ГХЯ-ны холбогдох хүмүүсийг цагдаад өгч шалгуулах хэрэгтэй гэж зөвлөлөө” хэмээн бичсэн байна.
www.mnews.mn