Дуучин Уитни Хьюстоны ганц охины аав Бобби Браун саяхан цагдаад баривчлагджээ. Учир нь тэрээр согтуугаар жолоо барьж явсан байна. Лос Анжелесийн цагдаагийн газар түүнийг таван мянган америк доллараар торгож суллажээ.
Түүнийг баривчилсан цагдаа нь цусан дахь алкохолын хэмжээг нь 0,08 хувьтай байсан гэжээ. Бобби Браун 1996 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад арав хоног мөрдөнд сууж байжээ.
Түүнийг гэргий асан алдарт дуучин Уитни Хюьстонтой эргэн нийлэх гэж байсан гэж хэвлэлүүд бичиж байсан. Бобби Браун хэлэхдээ “Бид салсан ч сэтгэл зүрхээрээ ойр байсан юм.
Тэр минь миний дэргэд байсан бол үхэхгүй байсан, бидний хайр сэтгэл мөнх” гэж Хьюстоныг нас барсны дараа ярьсан юм. Бобби Браун 2007 онд Хьюстоноос гэрлэлтээ цуцлуулж, 2010 онд олон жил хамт ажиллаж байсан менежер Алиса Этержитэй гэрлэсэн юм.
Т.Анхбаяр