АНУ-ын “Х-Factor” шоуны продюссер Сайман Коул дуучин Бритни Спирст уг шоуны шүүгчээр оролцох санал тавьжээ. Энэ саналыг 30 настай дуучин бүсгүй хүлээж авсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Найз залуу, хүүхдүүдээсээ багагүй хугацаанд хол байх ч Бритни 15 сая ам.долларын цалин авах болж байгаа гэнэ. Уг нь дээрх саналыг дуучин Уитни Хьюстонд тавиад байсан ч тэрбээр харамсалтайгаар нас барсан билээ.
Энэ шоуны шүүгчээр Сайман Коулаас гадна дуучин Л.А.Рейд ажиллах юм. Бритни Спирсээс өмнө“Х-Factor”-ыг дуучин Шерил Коле, Паула Абдул, Николь Шерзингер нар шүүж байсан юм.