Холливуудын нэрт жүжигчин Мерил Стрип саяхан “Ellen show”-д оролцох үеэрээ “Жүжигчин Леонардо Ди Каприо “Оскар”-ын шагнал авах болсон талаар хэлжээ. Тэрбээр хэлэхдээ “Леонардо Ди Каприо “Оскар”-ын шагнал авах цаг нь болсон. Энэ залуугийн жүжиглэлт сайн, төгс гэж хэлж болно. Харин ямар шалтгаанаар энэ залууг шүүгчид үнэлэхгүй байгааг сайн ойлгохгүй юм. Энэ залуу албан бусаар гурван удаа “Оскар” авсан” гэжээ.
Тэрбээр шоу дууссаны дараа твиттертээ “Каприо бол сайн жүжигчин. Гайхалтай жүжигчин” гэж жиргэжээ.
Дашрамд дурдахад жүжигчин Леонардо Ди Каприо гуравдугаар сард болох 87 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.