Нийтийн дууны ертөнцөд хөдөлмөрч, хүчтэйхоолойтой сайн дуучин гэж үнэлэгддэг дуучин Г.Эрдэнэтунгалаг хайрын дарсанд хөлчүүхэн явна. Тэрээр хэдэн жилийн өмнө Баянхонгор аймгийн харьяат Улсын начин Сэр-Одтой хайрын романс үүсгэж хөөрхөн охины аав, ээж болсон хэдий ч хоёр тийш болсон. Дуучин бүсгүй охиныхоо аавд үнэхээр хайртай байсан гэлтэй дуу болгон нь бүтэлгүй хайрын тухай дуу байсаар байсан. Харин дуучин бүсгүй маань өөрийн хувийн амьдралдаа болон уран бүтээлдээ эрс шинэчлэлийг хийгээд байна.
Тэрбээр саяхан “Сэтгэлийн минь орон зайд тэр одоо байхгүй ээ” хэмээн хэлжээ. Учир дуучин бүсгүй маань жинхэнэ агуу хайртайгаа учирсан бололтой. Тэрбээр “Би сайхан хайртайгаа учирсан. Түүнийхээ хүчээр амьдралдаа дахин шинэ хуудас нээж чадсан” гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурьдсан байх юм. Харин дуучин бүсгүйнзүрх рүү харваж чадсан тэр азтай залуу нь Улсын гарьд П.Сүхбатын төрсөн дүү аж. Тэгэхээр дууч бүсгүй бөхийн гэргий болж чадаагүй ч бөх удамтай нэгэнтэй ханилах бололтой.
У.Бишүү