60 настай хөтлөгчийн “Oprah Chai” гэдэг цай “Starbucks” кофены газруудад зориулагдсан гэнэ. Энэ талаар Опра болон тус кофены газрын төлөөлөгч Говард Шульц нар мэдэгдлээ.
Шульц “Опра цайнд их дуртай, өөрөө янз бүрийн шинэ амт гаргаж туршдаг. Би түүнд нэрийн цай гаргахыг санал болгосон” хэмээн ярилаа.
Опра “Шинэ цай маань цагаан гаа, лиш цэцэг, хар цайны навч, корица, кардамон, ройбосын амттай. Энэ цай надад маш их таалагддагаар барахгүй би ёстой шүтдэг” гэжээ.
Түүний цай энэ оны 4-р сарын 29-нөөс “Starbucks” кофены газруудад нийлүүлэгдэж эхэлнэ. Опра орлогын зарим хэсгийг залуусын боловсролын санд шилжуүүлэх аж.
Опра Уинфри “Надад олон компаниас хамтран ажиллах санал ирдэг, гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлээд хувцас гээд. Гэхдээ би зөвшөөрдөггүй. Харин “Starbucks” бол өөр хэрэг. Энэ компаний гол зорилго бол хүний оюуныг шүтэж, сэтгэл санааг хүмүүжүүлэх. Энэ бол бас миний амьдралын зорилго” хэмээн ярилаа.
www.mnews.mn