Шинэ цагийн хошин урлаг үүсч хөгжсөний 20 жилийн ойгоо улаан хивсний ёслолоор эхлээд хошин урлагийнхан ойгоо нижгэр тэмдэглэлээ. Сайхан, өөлөх юмгүй байна лээ.
Гэхдээ манай шинэ цагийнхан маань хошин урлагт оруулсан хувь ихтэй зарим нэгнийг мартсан нь олон түмэнд жаахан эвгүй сэтгэгдлийг төрүүлээд авав бололтой. Хошин урлагийнхны нэгдсэн тоглолт дээр энэхүү урлагийн төрлийг хөпжүүлэхэд хувь нэмэр оруулсан алдартнуудаа дурсан тэднийг үзэгчдийн суудлаас нэг нэгээр нь дуудан босгож хүндэтгэл илэрхийлэх үүрэг “X түц” хамтлагийн жүжигчин н.Бархүүд оногдсон.
Тэрбээр үзэгчдийн дундаас Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа, Б.Туяа гээд л нэг нэгээр нь нэрсийг нь дуудаж босгосоор байв. Гэхдээ сэтгэл догдлон хүлээх Чамиа гавьяатын нэрийг дуудсангүй. Зэрэгцэн суусан журмын нөхдийг нь дуудсан атлаа яагаад түүний нэрийг гэсэн асуултыг олны дунд үлдээж орхисон.
Хойч үе хэзээ ч өмнөх үеийнхээ түүхийг, хийж бүтээснийг мартах учиргүй гэдгийг залуу үе санахад илүүдэхгүй биз ээ. Чамиад эвгүй л байсан байлгүй.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”