Apple компани энэ сарын 19-нд шинэ iPhone 6, iPhone 6 Plus гар утасаа худалдаалж эхэлснээсээ хойш гуравхан хоногийн дотор 10 сая утас худалдаалж амжсан байна. Энэ талаар америкийн компанийн хэвлэлийн алба даваа гарагт мэдээлжээ.
“ iPhone 6, iPhone 6 Plus гар утасны худалдаа бидний хүлээж байснаас ч давлаа. Бид одоо нөөцөлсөн утасаа ч борлуулж байна” гэж компанийн ерөнхий захирал Тим Кук мэдэгджээ. Одоо гар утасыг АНУ, Австрали, Канад, Франц, Герман, Гонконг, Япон, Пуэрто-Рико, Сингапур, Их Британид худалдаалж байна. Энэ сарын 26-наас өөр бас 20 оронд худалдаалж эхлэх юм байна. 2014 оны сүүлчээс iPhone 6, iPhone 6 Plus утасыг дэлхийн 115 оронд худалдаална.
Эх сурвалж: www.assa.mn