Нэрт дуучин Шакира өөрөөсөө 11 насаар дүү Жерар Пикетэй албан ёсны хуримаа хийгээгүй ч хамтран амьдраад хүүтэй болсон. Тэгвэл тэдний хоёр дахь хүүхэд ирэх дөрөвдүгээр сард мэндлэх бөгөөд тэсэн ядан хүлээж буй тухайгаа нийтэд зарлалаа.
Тэрээр твиттер хуудаснаа “Хүү минь охин дүүтэй болох нь. Охиноо хурдан хармаар байна. Бурхан минь надад туслаарай” гэсэн бол түүний нөхөр Жерар “Удахгүй охинтой болно” хэмээн жиргэжээ.