Рок Попын тогоонд орж ирээд л олны танил болж чадсан Мөнхтөрийн Нарантуяа буюу дуучин Нара шинэхэн
амрагийн эрэлд гарчээ. Эротик дүр төрхийг илүүд эрхэмлэдэг бүсгүйн энэ удаагийн сонголт чухам хэн байх нь хачирхалтай. Гоо сайхны мэс заслын ачаар өнөөдрийн дүр төрхөө олж авсан гэгддэг дуучин бүсгүй дуулахаасаа илүү ааш аягаараа хэвлэлийнхний овоо хараанд өртөх нь олонтой. Жил гаруйн өмнө Батука хэмээх жүжигчин залуутай танилцан дотносож жинхэнэ эр хүнээ оллоо хэмээн олонд зарласан нь ор мөргүй алга болсон бололтой. Харин тэрээр одоо жүжигчин залуу сонгохгүй гэж шийдээд байгаа гэнэ. Түүний дараагийн сонголт хэн байх нь сонирхолтой…
Д.Цэлмэг
shock.mn