Холливуудын сайхан залуучуудын нэг өдгөө 40-н настай гоонь эр Леонардо Ди Каприо саяхан Тони Гарринтэй сүй тавьснаа мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тэрбээр дуучин Рианнатай нэр холбогдож эхэлсэн байна.
Энэ тухай барууны сайтууд бичиж байна. Ингэхдээ тэр хоёрыг өнгөрөгч амралтын өдрүүдэд Playboy сэтгүүлийн эдлэнд болсон үдэшлэг дээр тэд үнсэлцэж байсан гэж бичжээ.
Түүнчлэн шинэ оны өмнөхөн Ди Каприо, Рианна хоёр Карибын тэнгисийн Сен Бартс арал дээр болсон үдэшлэгт хамт очсон ба шинэ жилийн шөнийг хамт өнгөрүүлсэн гэжээ. Гэхдээ энэ талаар тэд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
www.new.mn