МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос бүх аймгийн эмэгтэйчүүдийн төлөөллийг нийслэлд урьжээ. Тэд аймгуудаас ирсэн эмэгтэй төлөөлөгчидтэй улс оронд болохгүй байгаа асуудлын талаар болон эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг ярилцах гэнэ.
Түүнчлэн энэ үеэр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны тухай сэдвээр чуулган зохион байгуулахаар төлөвлөсөн байна.